Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Мэргэжил олгох сургалтын үеэр өргөх механизм, барилга, хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчид сургагч багш нартай хамтран Гурван тамир, Тамирын цахиур, Жам бүрд, Эх голомтын илч ХХК-дад ашиглагдаж байгаа авто кран, барилгын ачаа, хүн зөөврийн өргүүрийн угсралт, ашиглалтын болон техникийн аюулгүй ажиллагаанд хяналтын үзлэг явуулж эзэмшигч, ашиглагчдад илэрсэн зөрчлийг арилгах арга замын талаар мэргэжлийн зөвлөгөө өглөө.
Мөн МХЕГ-ын өргөх байгууламжийн шинжээч Н.Амгаланбаатартай хамтран 54 айлын 10 давхар орон сууцанд ашиглагдаж байгаа лифт, “Хасу” худалдааны төвд ашиглагдаж байгаа эскалаторын техникийн бэлэн байдал, бичиг баримтын баяжилт, хөтлөлтөд хяналтын үзлэг хийж инженер техникийн болон үйлчлэх ажилтнуудад мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч ажиллалаа.