Худалдаанд гарах эсэх нь тодорхойгүй байсаар удсан нөөцийн мах өнөөдөр зарагдаж эхлэх нь. Нийслэлийн зургаан дүүргийн дэлгүүрүүдээр махыг худалдаална.
Үнийн хувьд
Үхэр- 5950
Хонь- 5750
Ямаа 4900 төгрөг байх аж.
Сангийн яамнаас нөөцийн мах бэлтгэгч компаниудын өнгөрсөн жилийн урсгал зардлын мөнгийг олгохоор болжээ. Харин энэ жил мах бэлтгэсний урсгал зардлын мөнгийг олгох эсэх нь тодорхойгүй байгаа юм. Уг мөнгийг мах бэлтгэгч компаниуд нэхэмжлэх юм байна.
Т.Энхэлээ