Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ямар үйлчилгээ үзүүлэх вэ?

2015-3-30
0
ЖИРГЭХ

        Хүчирхийллийн үндэсний төвийн менежер Г.Түвшинжаргалтай ярилцлаа.

-Танай төв гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн  иргэдэд  ямар  үйлчилгээ үзүүлдэг вэ?

­Манай төв хүчирхийлэлд өртсөн иргэдэд сэтгэл зүйн болон хуулийн зөвлөгөө өгдөг. Мөн эрх зүйн туслалцаа үзүүлж байна. Улмаар  хууль  ёсны  эрх,  ашиг  сонирхлыг  нь  хамгаалах  чиг  үүрэг  бүхий  байгууллагуудтай  нь  холбон зуучилдаг. Амь нас, эрүүл мэндийг нь хамгаалах шаардлагатай  тохиолдолд хамгаалах байрандаа  байршуулдаг юм.

-Хамгаалах  байрандаа  ихэвчлэн ямар хүнийг хүлээн авч байна вэ?

­Хамгаалах байрандаа манайх зөв хөн хүүхэд, эмэгтэйчүүдийг авах боломжтой.

-Хамгаалах байранд байгаа хүмүүст танайх ямар нэгэн үйлчилгээ үзүүлэх үү?

­Энэ  байранд  байрлах  хугацаанд аюулгүй  байдлыг  нь  хамгаалахаас гадна  анхан  шатны  үйлчилгээ  үзүүлдэг. Түүнчлэн хүчирхийллийн харилцаагаа  даван  туулахад  нь  туслах  зорилгоор  сэтгэл  зүйн  зөвлөгөө  өгөх, амьдрах ухааны сургалтад хамруулах, эрүүл  мэндийн  үйлчилгээ  үзүүлэх, хуулиар асуудлыг нь шийдүүлэхэд эрх зүйн туслалцаа үзүүлж байна.

-Хүчирхийлэлд  өртсөн  иргэнийг хамгаалах  байрандаа  хэд  хоног байршуулах боломжтой бэ?

­Долоогоос  гурван  сарын  хугацаанд байрлуулна.

-Танайх нийслэлийн хэмжээнд хэчнээн хамгаалах байртай вэ?

­Манай төв уг нь хоёр хамгаалах байртай байсан. Гэтэл нэг хамгаалах байр маань  олон  жил  үйлчилгээ  явуулснаар хуучирч, муудсан. Түүнчлэн хүчирхийлэл  үйлдэгчид  байршлыг  нь мэдчихсэн учраас хэд хэдэн удаа халдлагад өртсөн. Тиймээс тэнд үйл ажиллагаа явуулах эрсдэлтэй болсон хэрэг. Одоогийн  байдлаар  ганцхан  хамгаалах байртай үйл ажиллагаагаа явуулж байна.

-Хамгаалах  байрандаа  хэчнээн  хүн хүлээж авах боломжтой вэ?

­Нэг  удаад  20  хохирогчийг  хүлээж авах боломжтой.

-Танай  төв  хүчирхийлэлд  өртөж, хандсан иргэдэд үйлчилгээ үзүүлэхдээ  ямар  нэгэн  бичиг  баримт,  төлбөр, хураамж шаардах уу?

­Зөвлөгөө авах зорилготой ирсэн үйлчлүүлэгчээс бичиг баримт шаарддаггүй. Харин  хамгаалах  байранд  байрлах тохиолдолд  иргэний  цахим  үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ шаардлагатай. Хүчирхийлэлд өртсөн иргэнээс манайх  ямар  нэгэн  төлбөр  хураамж авахгүй.

-Хүчирхийлэлд  өртсөн  иргэн  зөвхөн  амь  насаа  аврах  гээд  гэрээсээ гарсан байх тохиолдол их. тиймээс тухайн иргэнд ямар ч бичиг баримт байхгүй  гэсэн  үг.  Энэ  тохиолдолд танайх  бичиг  баримтгүй  гээд  хүлээж авахгүй хэрэг үү?

­Иргэний  цахим  үнэмлэх,  хүүхдийн төрсний гэрчилгээг зайлшгүй шаарддаг.  Гэхдээ  хүчирхийллийн  улмаас бичиг  баримтгүй  болсон,  хүчирхийлэл үйлдэгч нь аваад зугтаасан, устгасан тохиолдол их байдаг учраас анхан шатны  нэгж  болох  хороо,  дүүргээс тухайн  хүний  мэдээллийг  авч  үйлчилгээ  үзүүлж  байна.  Түүний  дараагаар  тухайн  иргэнийг  бичиг  баримтжуулдаг байгаа. Учир нь зарим хүмүүс хүчирхийлэлд  өртсөн  нэрээр  орон байрны  асуудлаа  шийдэхийн  тулд түр хугацаагаар оршин суухаар бичиг баримтгүй  ирэх  тохиолдол  ч  бий. Түүнээс  сэргийлэхийн  тулд  иргэний бичиг баримтыг нь нэхэмжлэх шаардлага тулгардаг юм.

-Хүчирхийлэлд өртсөн иргэн танай төвд хэрхэн яаж хандах боломжтой вэ. ер нь ихэвчлэн яаж ирж байна?

­Янз бүрийн байдлаар л хандаж байна. Ихэвчлэн хүчирхийлэлд өртсөн иргэн өөрөө хүрэлцэн ирж байна. Мөн цагдаа, нийгмийн ажилтан, эсвэл нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан хүрэлцэн  ирэх  ч  тохиолдол  гарна.  Харин хүүхдийн хувьд сургуулийн багш юм уу эсвэл нийгмийн ажилтан нь хүргэж ирдэг.

-Хүчирхийлэл үйлдэгчидтэй тухайн иргэн  маань  зохицоод  амьдрахаар боллоо. түүнийг хорооных нь засаг дарга, нийгмийн  ажилтан,  цагдаа нар нь бүгд мэддэг. танай ч хяналтад байдаг.  Ийм  тохиолдолд  тухайн хүний  амь  нас  аюулгүй  байдлыг нь  хангахын  тулд  засаг  дарга, цагдаа,  нийгмийн  ажилтан  болон танай  төвийн  үйл  ажиллагааны уялдаа хэр байдаг бэ. Хүчирхийлэл үйлдэгчийг  хянах  нөхцөл  боломж байдаг уу?

­Гэр  бүлийн  хүчирхийлэлтэй  тэмцэх тухай  хуулиар  хорооны  Засаг  дарга, Цагдаа,  нийгмийн  ажилтан  нь  хоорондоо хамтарсан үйлчилгээг тухайн хүчирхийлэлд өртсөн иргэнд үзүүлэх ёстой.  Төрийн  үйлчилгээг  түргэн шуурхай,  цогц  хэлбэрээр  нь  үзүүлэх үүрэг  нь  энэ  албан  тушаалтнуудад бий. Одоогоор үйлчилгээг аль ч газар бүрэн, дүүрэн үзүүлж чаддаггүй.

-Хамгаалах байранд байх хугацаа нь дуусчихсан иргэнийг яах вэ. гэртээ очьё  гэхээр  хүчирхийлэл  үйлдэгч нь байгаа тохиолдолд хүчирхийлэл үйлдэгчийг нийгэмшүүлэх, ухамсарыг  нь  дээшлүүлэхэд  танайхаас ямар нэгэн арга хэмжээ авдаг уу?

­Зөрчилтэй хоёр талтай ажиллах боломжгүй.  Энэ  нь  манай  төвийн  үйлчилгээний  стандарт,  үзэл  баримтлал журамтай  нийцэхгүй.  Харин  хүчир хийлэл  үйлдэгчидтэй  ажиллах  бусад байгууллагыг  зааж  чиглүүлэх,  холбоход  анхаарч  байна.  Хохирогчийг хамгаалах  байрнаас  гаргахдаа  аюулын  эрсдэл  нь  буурсан  уу  үгүй  юу гэдгийг  бид  нар  сайтар  судалдаг. Хамгаалах  байрнаас  гарахад  асуудал нь шийдэгдсэн үү үгүй юу гэдгийг нь хүртэл  харгалздаг.  Түүнээс  байрлах хугацаа  дууслаа  гар  гэж  хэлдэггүй. Гаргах  үедээ  аюулгүй  байдлаа  яаж хэрхэн  хамгаалах  талаар  зөвлөж аюулын  үед  хэрэгжүүлэх  төлөвлөгөө хийж өгч тусалж ирсэн.

-Хүүхдүүдийн хувьд?

­Хүүхэд  бол  асран  хамгаалагч  болон бусад  хүмүүсээс  хараат.  Эхлээд  гэр бүлийнх  нь  талаар  үнэлгээ  хийнэ. Өөрөөр хэлбэл, гэр бүл дахиж хүүхдээ авах боломж байна уу үгүй юу гэдгийг нь судална.


Түүнчлэн ах дүү, төрөл садангаас нь хүртэл тухайн хүүхдийг авах боломж байна уу үгүй юу гэдгийг судална. Гэр бүлээс  нь  тухайн  хүүхдийг  эргүүлэн авах  тохиолдолд  гэр  бүлд  нь  эргэн нэгтгэх  үйлчилгээг  бидний  зүгээс өгдөг. Хүүхдээ хүчирхийлэлд дахин өр түүлэхгүй байх талаас нь сургалтад хамруулж,  зөвлөгөө  өгч,  хорооны  Засаг дарга,  нийгмийн  ажилтан,  цагдаа  нарынх  нь  хяналтад  өгдөг.  Үнэхээр  боломжгүй  тохиолдолд  асрамж  болон халамжийн байгууллагыг сонгоно.

-Танайх  санхүүжилтээ  хэрхэн  бүрдүүлдэг вэ.  төрөөс  хамааралтай юу?

­Үгүй ээ. Ер нь цаашид бол хамгаалах байрууд  төрийн  зуун  хувийн  бүрэн санхүүжилттэй  байх  шаардлагатай байна.  Тиймээс  хүчирхийлэлд  чиглэсэн хамгаалах ажиллагааг төр хариуцаж, санхүүжилтийг нь бүрэн шийдэж байх ёстой. Манайх бол санхүүжилтээ олон улсын байгууллагаас бүрдүүлдэг, Төрийн бус байгууллага юм.

Эх сурвалж: Erkhzui.mn

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.131.238.115)
    олон жил төслийн мөнгө идэж бгаа шүү 7,8 байр төслөөр авсан захирал Энхжаргал нь зараад зөрүүг нь иддэг ер нь нэг хүний хувийн байгууллага болсон улсын төсвөөс ийм хувийн ТББ нэртэй хувьдаа ашиг хийх гэсэн ажилд мөнгө өгч болохгүй шүү
    2015 оны 03 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
    2 мин
  • “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо” ТББ-аас мэдээлэл хийнэ
    8 мин
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
    15 цаг 57 мин
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
    16 цаг 2 мин
  • Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
    16 цаг 7 мин
  • 39 дэх удаагийн “Номын баяр” тавдугаар сарын 15-17-нд болно
    16 цаг 42 мин
  • “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
    17 цаг 4 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг сонгохыг дэмжлээ
    17 цаг 36 мин
  • Жэффри Эпштейн Rio Tinto-той байгуулсан гэрээгээр дамжуулан Монголын эрх баригчдыг удирдах боломжтой байсан уу?
    17 цаг 43 мин
  • Ирэх амралтын өдрүүдэд ХОЁР барилдаантай
    18 цаг 3 мин
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
    18 цаг 7 мин
  • Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо
    18 цаг 24 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
    18 цаг 27 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
    18 цаг 29 мин
  • НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
    18 цаг 33 мин
  • С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
    18 цаг 36 мин
  • Баянгол дүүргийн 22-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил үргэлжилж байна
    20 цаг 49 мин
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
    21 цаг 4 мин
  • Виржиниа мужийн дэд захирагч асан Ж.Фэйрфакс эхнэрээ буудаж хөнөөгөөд, өөрийн амийг егүүтгэжээ
    21 цаг 54 мин
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    22 цаг 0 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
24 баримт
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК