Өнөөдөр төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, маргааш баруун зүгийн нутгаар, дөрөвдүгээр сарын 1-нд баруун болон төвийн нутгаар, 2-нд ихэнх нутгаар хур тунадас орно гэж Ус, цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Салхи зарим газраар секундэд 12-14 метрт хүрч, цасан болон шороон шуурга шуурна.