Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Алтан Лениний музейн барьцаагаар Тусгаар тогтнолын ордонг авах хүсэлт гаргажээ

2015-3-31
0
ЖИРГЭХ

        Хоёр жилийн өмнө Батаар монголдоо ирсний дараахан Лениний музейн байрыг МАН-аас төрд шилжүүлж өмчлөх шүүхийн шийдвэр гарсан. Гэтэл одоо Үлэг гүрвэлийн музей болсон тус байр төрд бүрэн шилжих боломжгүй тухай "Зууны мэдээ" сонины 65 дугаарт мэдээлжээ. Учир нь МАН Лениний музейг өмчилж байх үедээ энэхүү байраа  барьцаанлан их хэмжээний мөнгө зээлсэн байна. Тодруулбал, иргэн Г.Алтангаас нэг сая ам.доллар зээлээд үүнийхээ барьцаанд намын байраа тавьсан байж.  


Лениний музейг төрийн өмч болгох шийдвэр гарсны дараа барьцаагаа алдах шахсан иргэн Г.Алтан шүүхэд хандан гомдол мэдүүлж ийм гэрээ, тохиролцоо хийгдсэн тухайгаа мэдүүлсэн нь дээрх байрын асуудлыг дахин шүүхэд хүргэж байна.


2012 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, иргэн Г.Алтан нар гарын үсэг зурж баталгаажуулсан Зээлийн болон барьцааны гэрээг Г.Алтан шүүхэд гаргасан гомдолдоо хавсаргажээ. Зээлийн гэрээний эхэнд “...Нэг талаас Сүхбаатар дүүргийн VI хороо, Бага тойруу, Улаанбаатар-11, Тусгаар тогтнолын ордон хаягт орших 8082001001 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй 8488908 тоот регистрийн дугаартай Монгол Ардын нам, нөгөө талаас Боргочууд овогт Готовын Алтан нар Зээлийн гэрээ байгууллаа. Ардын нам дотоод үйл ажиллагаандаа зарцуулахаар Г.Алтангаас найман сарын хугацаатай нэг сая ам.доллар зээлсэн уг гэрээг Ардын намыг төлөөлж тус намын Сан хөмрөгийн хэлтсийн дарга Балжир засаг овогт Жамбаагийн Тамир,иргэн Г.Алтанг төлөөлж хуулийн зөвлөх нь болох Лхамжавын Сарангэрэл нар байгуулжээ.


Зээлийн гэрээнд нэг сая ам.долларын сарын хүү 2.9 хувь хэмээн тусгасан бөгөөд энэ нь Ардын нам Г.Алтанд cap бүр 29 мянган ам.долларын хүү төлдег гэсэн үг аж. Ингэхдээ МАН Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо, зургадугаар хороолол дахь Ү-2202002678, 000133314 гэрчилгээний болон улсын бүртгэлийн дугаар бүхий 7550 мкв талбайтай оффис үйлчилгээний зориулалттай байрыг 0231960, 154/0135 гэрчилгээний болон улсын бүртгэлийн дугаартай 4712 мкв газрын хамт Г.Алтангийн барьцаанд тавьжээ.


Хамгийн гол нь Ардын нам өнөө хүртэл Г.Алтанд зээлсэн мөнгөө төлөөгүй байгаа учраас Лениний музейг төрд шилжүүлэх боломжгүй болжээ. Тиймээс Г.Алтан Лениний музейн оронд өнөөгийн МАН байршиж буй Тусгаар тогтнолын ордонг сольж өгөхийг хүссэн байна.


Тэрээр энэ оны нэгдүгээр сард гаргасан өргөдөлдөө “Маргаж байгаа байр нь МАН- д бүртгэлтэй болохыг шалгаж холбогдох газраас лавлагаа авснаар Алтан миний бие МАН-д зээл олгохдоо тухайн байрыг барьцаалан барьцаагаа Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэн зээл олгосон болно. МАН нь одоог хүртэл миний зээлийг төлөөгүй учир барьцаа хөрөнгийг өөр бусад хүний нэр дуур шилжүүлэх нь хууль бус болно. Иймд дээрх маргаж байгаа байр нь одоогоор Алтан миний авах авлагын баталгаа болж хуулиар баталгаажсан тул Г.Алтан надыг шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулж өгнө үү” гэжээ. Мөн “Г.Алтан миний бие МАН-д зээл өгч, МАН-ын өмчлөлийн байр /үлэг гүрвэлийн музей/-ыг барьцаалсан болно. Гэтэл төрийн өмч болсон тул барьцаа өөрчлөх нэхэмжлэл гаргаж байна. Хэрэв барьцааг өөрчлөх бол МАН-ын байр Тусгаар тогтнолын ордныг барь- цаатай эсэхийг шалгасны эцэст МАН-ын байраар сольж өөрчлөн барьцааг хангах шийдвэр гаргаж өгнө үү” гэсэн шаардлага хүргүүлсэн байна.


Тиймээс Лениний музейн өмчлөлийг тогтоох шүүх хурал дахин болох нь ойлгомжтой боллоо. Хэрвээ Тусгаар тогтнолын ордонг Г.Алтангийн барьцаанд өгвөл Лениний музейг төрд шилжүүлэх боломжтой учраас энэ хэрэг түүний талд шийдэгдэх магадлалтай аж.

Үүнээс гадна Г.Алтан хүсэлт гаргасан дагуу барьцаагаа сольж чадна гэсэн өөр нэгэн магадлал байна. АН Тусгаар тогтнолын ордонг буцааж өгөхийг МАН-аас шаардаж байсан юм. Тэд Тусгаар тогтнолын ордонг төрийн мөнгөөр барьсан хэрнээ МАН бусад байршихаас гадна бусад байгууллагад түрээслүүлэн мөнгө олддог хэмээн шүүмжилж тус байрыг төрд буцаан олгохыг шаардаж байсан удаатай. Тиймээс МАН ч өнөөгийн байраа алдах аюул байгаа тул Г.Алтангийн барьцаанд өгөхийг дэмжиж магадлал өндөр байна.

Г.Үжин

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Зочин (103.26.193.56)
    Yasan xanaj tsaddaggyi luivarchid ve. Neg xeseg ni nam nereer, nogoo chavgants ni zeel nereer ard tymnii tatvaraar bosgoson bairiig xuvaaj tsuslax yum bna l daa
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • kh (182.160.3.178)
    ene mongold huuli gej baina u hariutslaga tsootsoh asuudal gej yum baihgvi bolson tsag yum da
    2015 оны 04 сарын 01 | Хариулах
  • хэхэ (202.5.196.170)
    Зөв зөв МАН-ы байрыг ав
    2015 оны 04 сарын 01 | Хариулах
  • 9999999999999 (112.72.13.186)
    Зүйтэй намын байрыг нь ч ав, намыг нь ч тараа тэгээд хөрөнгөтөн хулгай нарынх нь хөрөнгийг нь хураа гоё гоё
    2015 оны 03 сарын 31 | Хариулах
  • 9999999999999 (112.72.13.186)
    Зүйтэй намын байрыг нь ч ав, намыг нь ч тараа тэгээд хөрөнгөтөн хулгай нарынх нь хөрөнгийг нь хураа гоё гоё
    2015 оны 03 сарын 31 | Хариулах
  • zochin (122.201.21.76)
    Harin ih zuv shiid gargajee ene Altan ingej baij yumaa olj avna
    2015 оны 03 сарын 31 | Хариулах
  • ТӨХ (103.229.123.223)
    нам байтугай энэ олигорхуудын хөрөнгийг ч хураах хэрэгтэй,монголд хүн шударгаар хөрөнгөтөй болох тийм тоголцоо байсан юм бол яахаараа энэ хэдэн олигархууд хөрөнгөжсөн юм ,бүгд хууль бусаар хөрөнгөжсөн,хураан авах хэрэгтэй
    2015 оны 03 сарын 31 | Хариулах
    • хх
      санал нэг байна
      2015 оны 03 сарын 31
  • найз чинь (103.242.44.166)
    Сонгууль болохоор л шуудай шуудайгаар мөнгө цацаад байдаг МАНууд ингэж л мөнгөөр тоглодог байж дээ Алтан минь одоо наад байрийг хь хурдан аваад зарж зоосоо олж ав даааааааааааааа
    2015 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (46.188.123.202)
    Худлааш дээ шуухийн шийдвэр гарахаар Г.Алтантай хуурамч гэрээ хийхгуй юу
    2015 оны 03 сарын 31 | Хариулах
  • mongol (122.201.31.136)
    muu gurbud abgai hol huts
    2015 оны 03 сарын 31 | Хариулах
  • hahahahahahahahahahahahahahah (84.227.122.84)
    Hahahahahahug ug ug hvssen bvhniig ni ug . Avaad avsandaaa orog .
    2015 оны 03 сарын 31 | Хариулах
  • Монгол (112.72.13.45)
    Шударга байцгаая. МАН ч байраа төрд өгсөн дээр. АН ч урьд нь төрийн өмч байсан гурвын гурван байр эзэмшиж байгаа түүнийгээ төрд өгье.Урьд нь Соёлын яамны байр байсан,одоо бүр тэнд АН-ын юу ч билээ нэр өгчихөөд эзэгнээд олон жил боллоо. Намууд төр засагт гавъяа байгуулсан юм огтоос байхгүй. Монгол орны дампууруулж байна. Ард түмнээ хувааж талцуулаад луйварчин дээрэмчдийг гааруулж байна.
    2015 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (182.160.4.131)
    Алтан төрийн хөрөнгийг мэдсээр байж намаар дамжуулж барьцаалдаг, Нам нь төрийн хөрөнгийг өөрийн хөрөнгө шиг тарааж дуусгадаг.
    2015 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (150.129.142.79)
    Ugui mun Ovooo avgai yum daaa
    2015 оны 03 сарын 31 | Хариулах
  • зочинф (182.160.36.29)
    энэ МАН Монголийн ард түмний нурууг хэзээ амраах чөтгөр вэ
    2015 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.26.195.74)
    shunaliin buzaruudiin neg n nuguuguu shulah arga aimaar ymaa say say dollar yriad l ene avgai anhnaasaa ymar luivar hiij bayajsan baih ve
    2015 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    энэ авгайгийн нүдийг нь харалдаа ямар муухай хүйтэн царай вэ? Яахаас ч буцахгүй. Чи ер нь мөнгөтэй юм бол буян хийж эмнэлэг энэ тэр бариач. Тэгвэл чамд баярлий. Эд хөрөнгөө үхэхдээ яаж авч явах гээд бгам бэ авгай минээ???????????????
    2015 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.55.180.155)
    Za saihaan ALTAN mini bairiig avna geedl hevtchih
    2015 оны 03 сарын 31 | Хариулах
  • uls tord heleh ug (202.126.89.175)
    iim ih mongo zeelsen MAN ene ih mongoo erguulen olj avah ni oilgomjtoi shd. teheer yasan baihnuu aldsan mongoo uls toroor togloj bj olj avah ni todorhoi.iim bhad yaj eronhiilogchiin zasaglaltai bolohvdee. parlamentiin zasaglaltai tgd ter gishuud ni namda nogoo mongiig ni olj ogohiig huseh uchraas nogoo alban tushaal erh medliin toloo temtsel avilga heel hahuuli duusna gej gonj ym bndo kekeke
    2015 оны 03 сарын 31 | Хариулах
  • Ганаа (124.158.111.6)
    Өртэй хүн өгч амардаг, өттэй нохой үхэж амардаг гэсэн үг бий дээ. МАН тийм том данхайсан байраар яах юм бэ? Өгөхөөс өөр гарц байхгүй. Шударга нам гэдэг одоо л харагдах ёстой. Тэртэй тэргүй төсвийн мөнгөөр боссон байр шүү дээ.
    2015 оны 03 сарын 31 | Хариулах
  • HAHA (202.21.106.150)
    BUUR GOYO YUM BOLJEE. HAHAHA
    2015 оны 03 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
    3 мин
  • “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо” ТББ-аас мэдээлэл хийнэ
    9 мин
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
    15 цаг 58 мин
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
    16 цаг 3 мин
  • Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
    16 цаг 9 мин
  • 39 дэх удаагийн “Номын баяр” тавдугаар сарын 15-17-нд болно
    16 цаг 44 мин
  • “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
    17 цаг 6 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг сонгохыг дэмжлээ
    17 цаг 37 мин
  • Жэффри Эпштейн Rio Tinto-той байгуулсан гэрээгээр дамжуулан Монголын эрх баригчдыг удирдах боломжтой байсан уу?
    17 цаг 44 мин
  • Ирэх амралтын өдрүүдэд ХОЁР барилдаантай
    18 цаг 4 мин
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
    18 цаг 8 мин
  • Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо
    18 цаг 25 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
    18 цаг 28 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
    18 цаг 31 мин
  • НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
    18 цаг 34 мин
  • С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
    18 цаг 37 мин
  • Баянгол дүүргийн 22-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил үргэлжилж байна
    20 цаг 50 мин
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
    21 цаг 6 мин
  • Виржиниа мужийн дэд захирагч асан Ж.Фэйрфакс эхнэрээ буудаж хөнөөгөөд, өөрийн амийг егүүтгэжээ
    21 цаг 55 мин
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    22 цаг 1 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
24 баримт
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК