Архангай аймгийн Засаг даргын урилгаар БНХАУ-с Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ван Шао Лун Архангай аймагт айлчлахдаа Засаг дарга Д.Бат-эрдэний тавьсан хүсэлтийг хүлээн авч Архангай аймагт БНХАУ-н буцалтгүй тусламжаар хүүхдийн цэцэрлэг нэгийг барьж өгөхөөр амласан билээ. Энэ ажил өчигдөр биелэлээ олж Засгийн газрийн хурлаар батлагдсан байна. Элчин сайд ноён Ван Шао Лун , элчин сайдын яамны хамт олон, болон Монгол улсын Засгийн газар энэ ажлыг бүтээхэд ийн хамтарлаа.