Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өнөөдрөөс эхлэн нийслэл рүү боловсруулаагүй ноос оруулахгүй

2015-4-01
0
ЖИРГЭХ

        Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга “Ноос боловсруулах үйлдвэрүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргасан. Захирамжаар мэргэжлийн байгууллагуудын санал, дүгнэлтийн дагуу малын гаралтай анхан шатны боловсруулалт хийгээгүй ноосон түүхий эдийг Улаанбаатар хотод өнөөдрөөс эхлэн оруулахгүй байх арга хэмжээг хэрэгжүүлэхээр холбогдох албаныханд үүрэг болгосон. Энэ асуудлаар захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллах нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнээс тодруулга авлаа.

 

-Нийслэлийн Засаг дарга А/230 дугаар захирамж гаргаж анхан шатны боловсруулалт хийгээгүй ноосон түүхий эд Улаанбаатар хотруу оруулахгүй байхаар шийдвэрлэлээ. Энэ шийдвэрийн талаар танилцуулахгүй юу?


- Улаанбатар хотод тулгамдаж байгаа хүндрэл, шийдвэрлэж чадахгүй байгаа асуудлуудын нэг бол байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй үйлдвэрлэл болон түүний үйл ажиллагааг зохицуулах арга хэмжээ. Үүний нэг жишээ бол Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж маш их бохирдолтой усыг Туул голруу шууд цутгаж байгаа үйл явц юм. Энэ асуудлаар ч иргэд бидэнд багагүй гомдол ирүүлж, зохих хууль, журмын дагуу хяналт шалгалтыг явуулдаг. 2012 оны УИХ-ын 74 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод үйл ажиллага явуулдаг Арьс ширний үйлдвэрүүдийг хотоос нүүлгэх ажлыг шат дараатайгаар зохион байгуулахаар болсон. Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүд бүгд Улаанбаатар хотын төвд үйл ажиллагаа явуулж байгаа. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхээр нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудыг нийслэлээс нүүлгэж шилжүүлэхээр ажиллаж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн энэ удаагийн шалгалтаар зарим арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатай болсон. Энэ нь 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн угаагаагүй бохир ноосыг  Улаанбаатар хотын нутаг дэвсгэр рүү нэвтрүүлэхгүй байх шийдвэр юм. Ингэснээр Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн ачааллыг багасгана гэж бид тооцож байна.


-Уг шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж ноосоо хаана угаах вэ гэдэг асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?


-Улаанбаатар хотод ноосны чиглэлээр ажилладаг байсан зарим үйлдвэр хөдөө орон нутагт шилжин ажиллаж байна. Одоогоор 12 аймагт ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Харин төрийн бодлого, чиглэлийг дэмжихгүй, эсэргүүцэж хот дотор үйл ажиллагаа явуулж байгаа 4-5 аж ахуйн нэгж байна. Нийслэл энэ чиглэлийн төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж, тэдний санал, хүсэлтийг авдаг. Тэдний хэлж буйгаар хотоос гараад ажиллах бүрэн боломжтой байна гэж байгаа. Тиймээс иргэн, аж ахуйн нэгж өөрийн аймагтаа болон ойролцоо аймагтаа очиж ноосоо угаалгаад хотруу оруулах  боломжтой.


- Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг ямар газрууд хангаж ажиллах вэ, цаашид зөвхөн ноос гэлтгүй арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэх ажил хэрхэн үргэлжлэх вэ?


-Бодлогын хувьд Нийслэлийн Үйлдвэр хөдөө аж ахйн газар, хяналтыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар тавьж ажиллана. Харин Улаанбаатар хотын Цагдаагийн газар хөдөө орон нутгаас нийслэлрүү орж буй гол замууд дээр пост гаргаж шалгалт хийнэ. УИХ-ын тогтоол, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд шат дараатай арга хэмжээ авч ажиллаж байна. Мэдээж бүх үйлдвэрийг шууд гаргах боломжгүй тул төрлөөр нь ангилан тооцоо, судалгаа хийж, тэдгээр аж ахуйн нэгжүүдэд ч боломж олгох замаар нүүлгэхээр төлөвлөгөөний дагуу ажиллаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • зочин (150.129.141.28)
    боловсруулаагүй ноосны үнэ унгааж хятадуудад зарах нэг оролдлого байна, муусайн хужаа нар хаа сайгүй үүрэлжээ
    2015 оны 04 сарын 01 | Хариулах
  • zochin (202.179.20.67)
    mash zov shiidver gargasan bna demjij bna.
    2015 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.179.20.110)
    Угаах үйлдвэрүүдийг өөрийн цэвэрлэх байгууламжтай болгох нь зүйтэй юм. Хотод л биш бол нүднээс далд хөдөө гол ус бохирдох нь хамаагүй гэж болохгүй.
    2015 оны 04 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
    10 цаг 38 мин
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
    10 цаг 43 мин
  • Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
    10 цаг 49 мин
  • 39 дэх удаагийн “Номын баяр” тавдугаар сарын 15-17-нд болно
    11 цаг 24 мин
  • “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
    11 цаг 46 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг сонгохыг дэмжлээ
    12 цаг 18 мин
  • Жэффри Эпштейн Rio Tinto-той байгуулсан гэрээгээр дамжуулан Монголын эрх баригчдыг удирдах боломжтой байсан уу?
    12 цаг 24 мин
  • Ирэх амралтын өдрүүдэд ХОЁР барилдаантай
    12 цаг 44 мин
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
    12 цаг 49 мин
  • Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо
    13 цаг 5 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
    13 цаг 8 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
    13 цаг 11 мин
  • НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
    13 цаг 15 мин
  • С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
    13 цаг 17 мин
  • Баянгол дүүргийн 22-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил үргэлжилж байна
    15 цаг 30 мин
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
    15 цаг 46 мин
  • Виржиниа мужийн дэд захирагч асан Ж.Фэйрфакс эхнэрээ буудаж хөнөөгөөд, өөрийн амийг егүүтгэжээ
    16 цаг 35 мин
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    16 цаг 41 мин
  • Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ
    16 цаг 45 мин
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
    16 цаг 55 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
24 баримт
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК