Өнөөдөр олон улсын "Хүүхдийн номын баярын өдөр" тохиож байна.
Данийн үлгэрийн нэрт зохиолч Ганс Христиан Андерсены төрсөн өдрөөр Олон улсын “Хүүхдийн номын баярын өдөр”-ийг тэмдэглэдэг.
1967 оноос эхлэн хүүхдийн номын олон улсын зөвлөлийн шийдвэрээр жил бүр тэмдэглэдэг болжээ. Тухайн баярын өдрийн зорилго нь хүүхдийг бага наснаас нь номонд хайртай, дуртай болгон хүмүүжүүлэхэд чиглэгддэг аж.
Түүнчлэн Үндэсний салбар зөвлөлүүд уг баярыг зохион байгуулахдаа тухайн жилийнхээ сэдвийг гарган түүнийхээ дагуу олон сонирхолтой арга хэмжээг явуулдаг байна.
Б.Энхжин