Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн Явуулын хөдөлмөрийн бирж өчигдөр нийслэлийн Багахангай дүүрэгт ажиллалаа. 4000 хүн амтай энэ дүүргийн 500-гаад иргэн ажил хайгч гэсэн бүртгэлтэй байдаг аж. Хөдөлмөрийн өдөрлөгт оролцсон иргэдийн олонх нь бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцох хүсэлтэй явдгаа илэрхийлсэн байна. Дүүрэгт нь ажил лд- доггүй тул тэд Улаанбаатарт ажиллах хүсэлтэй ч тэнд амьдрах байр сууц байхгүй, хөлсөлье гэхээр төлбөрийг нь хүчрэхгүй” хэмээн ярьжээ. Явуулын бирж өнөөдөр Багануур дүүрэгт хөдөлмөрийн яармаг зохион байгуулна.