Монгол Улсын Засгийн газар, Азийн залуучуудын зөвлөл, Монголын залуучуудын холбоо хамтран зохион байгуулах гэж буй Азийн залуучуудын зөвлөлийн XIII ерөнхий Чуулганы хүрээнд залуу бизнес эрхлэгчдийн уулзалт зохион байгуулахаар ажиллагаагаа өргөжүүлэх, мэддэг туршлагаасаа хуваалцах, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн боломжуудыг судлахад туслах нь энэ уулзалтын зорилго юм. Уулзалтад гадаад, дотоодын нийт 200 орчим төлөөлөгч оролцож, тодорхой сэдвүүдээр илтгэл сонсох, 1:1 зарчмаар дотоод, гадаадын бизнес эрхлэгчидтэй тойргийн журмаар, тодорхой хуваарийн дагуу уулзах боломжтой аж. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, үйлчилгээний гэсэн гурван салбарын хүрээнд өрнөх уг уулзалт тавдугаар сарын 20-нд эхэлнэ. Энэ уулзалтад оролцохыг хүссэн залуус МЗХ-нд хандаж болох нь.