Улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулахын тулд зургаан сартайгаас таван нас хүртэлх бүх хүүхдийг вакцинд хамруулах шаардпагатай гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Сүүлийн жилүүдэд эл өвчин дэгдээгүй учир оношлогоо, тандалтад эмч нарын туршлага дутмаг байдал ажиглагдсан тул юуны өмнө сургалт, сурталчилгааг явуулах шаардлагатай байгаа гэнэ. Улаанбурханы вакциныг хүүхэд бүрт есөн сартай болон хоёр настайд нь хийдэг ч дархлаа суларсан болон суурь өвчтэй хүмүүс уг өвчнөөр өвдөж эхэлжээ. Хүүхдүүдийн хувьд хөхөөр хооллодоггүй, сульдаатаи хүүхдүүд илүүтэи өртөж байгаа гэлээ. Тиймээс зургаан сараас таван нас хүртэлх бүх хүүхдэд Улаанбурханы вакциныг хийхээр төлөвлөөд байна.
Чухам ямар шат дараатай, хэрхэн зохион байгуулахыг одоогоор шийдээгүй байна