Ойрын өдрүүдэд шороон болон цасан шуурга шуурч хүйтрэх төлөвтэй байна.
Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар, 5,6-ны өдөр төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тундас орно.
Мөн тавны өдөр говь талын нутгаар, зургааны өдөр зүүн зүгийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэн шороон болон цасан шуурга шуурч хүйтрэх төлөвтэй байна. Тиймээс иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдлээс урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.
Түүнчлэн хүчтэй салхи шуурганы үеэр авто замд халтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин түр хугацаагаар хязгаарлагдах хүндрэлүүд үүсдэг тул ажил төрлөө зөв зохицуулах холын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг шалгах, шатахуунаа нөөцөлж, дулаан хувцаслаж байхыг сэрэмжлүүлж байна.
Б.Энхжин