Нийслэлээс “Аюулгүй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Хөршийн хамгаалалт журмын төслийг боловсруулж байгаа. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр уг журмын талаар Сууц өмчлөгчдийн холбооны ажилтнуудын саналыг авах хэлэлцүүлэг нийслэлийн Иргэний танхимд болж байна. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд, Сууц өмчлөгчдийн холбоодын төлөөлөл оролцож байгаа юм.