Өнгөрсөн сарын 31-ний өдрийн байдлаар манай улс ердийн хэрэглээний шатахууны 50 хоногийн нөөцтэй байна. Үүнээс А-80 65 хоног, Аи-92 58 хоног, дизель 47 хоногийн нөөцтэй байгаа юм.
Шатахууны нөөцийн талаар Газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн хэлтсийн дарга Х.Наранхүүгээс тодрууллаа.
-Өнөөдрийн байдлаар шатахууны нөөц хэр байна вэ?
-Ердийн хэрэглээний 50 хоногийн шатахууны нөөц бий. Шатахууны гадаад нийлүүлэлт хэвийн. Үлдэгдэл нь хангалттай хэмжээнд байна. Өнөөдрийн байдлаар/өчигдөр/ шатахууны хэмжээг нарийн тооцоолж гаргаж дуусаагүй байна. Энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллага, компаниудаас нэгдсэн байдлаар шатахууны хэмжээг тодорхой болгоно. Ингэж мэдээллээ нэгтгэснээр нэг, хоёр хоногтоо нөөцийн хэмжээ тодорхой гардаг юм.
Сэтгэгдэл (2)