Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цэцэрлэгийн хүүхдүүд ногоо тарьж байна

2015-4-03
0
ЖИРГЭХ

       Хүүхдэд бичиг үсэг заахаас гадна амьдрах ухаанд сургах нь хамгаас чухал гэдгийг эцэг эхчүүд, багш нар ярьж байна. Тухайлбал “Дархан-Уул” аймгийн 18-р цэцэрлэгийн багш нар хүүхдүүдтэйгээ хамтран ногоо тарьж, хүүхдүүд тарьсан ногоогоо хураагаад зогсохгүй хоол хийж сурч байгаа гэнэ. Энэ нь хүүхдэд олон талын мэдлэг хүмүүжил олгож байгаа тухай тус цэцэрлэгийн арга зүйч Ж.Цэцэгээтэй ярилцлаа.

 

-Цэцэрлэг бол хүүхэд саатуулдаг, тоглуулах л газар гэж боддог. Гэтэл та бүхэн ажил хийлгэж, бүр ногоо тарьж ургуулахад тусладаг болгосон гэх юм?

 

-БСШУ-ны  сайдын 329-р тушаалын дагуу манай цэцэрлэг түшиц цэцэрлэгээр сонгогдон хоёр дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилго тавиад цэцэрлэгийнхээ үзэл баримтлалыг боловсруулж, нийт багш хамт олон,  эцэг эхчүүд санал бодлоо нэгтгэн ажилласан. Бид хамгийн түрүүнд  сургалтын орчноо шинэчилсэн. Багш  нэг бүрийнхээ хандлагыг өөрчлөх зорилт тавьсан. Үүний хүрээнд  “Цэнэглэх цаг” гэж гаргаад даваа гариг бүр 7.30-8.00 цагийн хооронд багш ажилчиддаа  хандлагаа өөрчлөх сургалт хийж ажилласан.  Манай хамт  байгаль экологитой хүүхдийг танилцуулах, багаас нь бодит орчин дээр хүүхэд өөрөө мэдлэг бүтээж багштайгаа хамтарч суралцах зорилгоор урлангийн танхим байгуулсан. Энэ урлангийн танхим нь усан сан, хүлэмж гэх мэтийн зургаан төвтэй. Үүн дээрээ хүүхдүүд ээлжээр ажилладаг. Гаднаа туршилтын нэг хүлэмжтэй. Энэ хүлэмжиндээ 12 төрлийн ногоо ургуулж хүнсэндээ хэрэглэж байна.  Хүнсний бүтээгдэхүүнээ  хүүхэд өөрөө тариад,  өөрөө хурааж аваад, гал тогоонд хүүхэд өөрөө хүнсний ногоогоор салат янз бүрийн дуртай хоолоо хийдэг болсон. Бид шинэчилсэн сургалтаараа  хүүхдийн  бүтээлч чанарыг  хөгжүүлэхэд голлон  анхаарч ажилладаг.

 

-2-6 насны хүүхэд цэцэрлэг дээр ногоо тариад хураагаад хоол хийж байна гэхээр нэг л дүр зураг буухгүй юм. Эцэг эхийн оролцоо байгаа байх?

 

- Урлангийн танхимын зорилго чиглэлээ танилцуулахад эцэг, эхчүүд дуртай хүлээж авсан. Хүүхдээ багаас нь хөдөлмөрт сургах юмсан гэж залуу эцэг, эх хүсдэг болсон байна. Хамгийн гол нь багш өөрөө дагуулж хүүхдийг ажиллуулдгаараа онцлогтой байгаа. Жишээ нь өнгөрсөн жил бид хүнсний ногоо хураах явцдаа, улаан лооль, өргөст хэмх, чинжүү   хурааж авсан. Хүүхдүүд  хураасан  чинжүүгээрээ “хуурга хийж идье” гэсэн санаачилга гаргахад багш дэмжээд л хамтдаа хоол хийж байгаа юм.  Багш гол ажлаа хийнэ хүүхдүүд ногоо угаах, зориулалтын багажаар хальслах зэрэг туслах ажил гүйцэтгэнэ. Ингэж хүүхэд бодит амьдрал дээр амьдрах ухаанд суралцаж байгааг хараад эцэг, эхчүүд баярладаг. Тэр ч байтугай  хувь хүмүүс энэ байдлыг таашааж бидэнд тусламж үзүүлэхийг хүсдэг. Жишээ нь Дархан-Уул аймгийн “Ногоон байгууламж хөдөлгөөн” аяны хүрээнд Амарсанаа гэдэг  хүн бидэнд 500,000 төгрөг хандивлаж байсан. Бодит ажил хийгээд, тэрхүү  ажлаа эцэг, эхчүүд болон төр болоод төрийн бус байгууллагуудтай  ойлголцож чадвал ямар ч ажлыг хийж болдог юм байна гэдгийг эндээс харж байгаа.

 

-Хүүхдүүд ногооны талбайд ажиллабал бүр л бужигнуулаад хаячихмаар санагдах юм?  

 

-Ногооны хүлэмжинд анги болгон ээлжээр орж ажиллана. Дундаас дээш бүлэг буюу 3-аас дээш насныхан  үрсэлгээн дээр ажиллана. Харин бага бүлэг ажиглалт хийнэ. Ногооны талбай дээр багш юу хийж байгааг ажиглана, харна. Эхэндээ хүүхдүүд  талбай дээр орж ирээд нэг их сонирхдоггүй. Гэтэл багш  нь дагуулаад  юм хийлгээд, хийж байгаагаа  харуулаад байхаар хүүхэд өөрөө сонирхлоороо хийж эхэлдэг. Тэд юуны түрүүнд ногооны талбай дээр хаа сайгүй гишгэхгүй, зориулалтын талбай, замаар явахад суралцдаг.  Тарьсан ногоон дээр гишгэхгүй явж сурах нь ногоо тарихаас илүү хүмүүжлийн ач холбогдолтой. Манай багш нар  хавар цэцэрлэгийн хашааны цасаа хүлэмжинд оруулахад хүүхдүүдтэйгээ хамтран  ажилласан. Хүүхэд хөдөлмөр хийх ихээхэн сонирхолтой байдаг. Ойлгохгүй байх, чадахгүй байх гэж бодох нь буруу юм байна гэдгийг бид энэ 2 жилийн хугацаанд ухаарсан. 

 

-“Түшиц” цэцэрлэг гэхээр багш нар илүү цагаар ажиллах уу. Түрүү та багшийн хандлагыг өөрчлөх зорилт тавьсан гэж байсан. Хандлага өөрчилснөөр ямар үр дүн гарч байна?

 

-Анх түшиц цэцэрлэгээр сонгогдоод эхний үед ачаалалтай  ажилласан. Одоо  чанарын шинэчлэлийн зорилгыг ойлгож, үр дүнг нь харсан учраас багш нар төдийгүй ажилчид маань  бүгд дор дороо санаачилга гаргаж дуртай зүйлдээ цаг харамгүй зарцуулдаг болсон. Бусад цэцэрлэгтэй адил цагийн хуваариар ажиллана.  Багш нар  өөрсдөө санаачилга гаргаад  ажиллахаар   мэргэжилдээ дур сонирхолтой болдог юм байна. Идэвхитэй, санаачилгатай  ажилладаг нь  манай хамт  олны давуу тал. Бид багш нарынхаа чадамжийг дээшлүүлэхийн тулд сар бүр  сургалтын хэрэглэгдэхүүний уралдаан зарладаг. Энэ үеэр багш бүр арга  зүйгээ шинэчилж  хүүхэд бүрийн хөгжлийг хангахуйц олон хувилбараар хичээлийн хэрэглэгдэхүүн хийж ажилладаг болсон. Аймгаас зохион байгуулагдсан “Сургалтын технологийн шинэчлэл” уралдаанд манайх таван хэрэглэгдэхүүн хийж оролцож аймагтаа нэгдүгээр байрт орсон. Энэ бол бидний ажлын үр дүн. Багш нараас гадна эцэг, эх олон нийтийн байгууллагууд  санаачилгаараа тусалдаг болсон. Жишээ нь  “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн нийт сурагчид  манай цэцэрлэгт тоглоом наадгай шинээр бэлэглэж сургалтын орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлсэнд бид маш их талархаж байгаа.    

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
    9 цаг 14 мин
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
    9 цаг 19 мин
  • Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
    9 цаг 24 мин
  • 39 дэх удаагийн “Номын баяр” тавдугаар сарын 15-17-нд болно
    9 цаг 59 мин
  • “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
    10 цаг 21 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг сонгохыг дэмжлээ
    10 цаг 53 мин
  • Жэффри Эпштейн Rio Tinto-той байгуулсан гэрээгээр дамжуулан Монголын эрх баригчдыг удирдах боломжтой байсан уу?
    11 цаг 0 мин
  • Ирэх амралтын өдрүүдэд ХОЁР барилдаантай
    11 цаг 20 мин
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
    11 цаг 24 мин
  • Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо
    11 цаг 41 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
    11 цаг 44 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
    11 цаг 46 мин
  • НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
    11 цаг 50 мин
  • С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
    11 цаг 53 мин
  • Баянгол дүүргийн 22-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил үргэлжилж байна
    14 цаг 6 мин
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
    14 цаг 21 мин
  • Виржиниа мужийн дэд захирагч асан Ж.Фэйрфакс эхнэрээ буудаж хөнөөгөөд, өөрийн амийг егүүтгэжээ
    15 цаг 11 мин
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    15 цаг 16 мин
  • Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ
    15 цаг 20 мин
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
    15 цаг 31 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
24 баримт
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК