Энэ амралтын өдрүүд дараалсан барилдаануудтай байгаа тухай өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл үргэлжлээд даваа, мягмар гарагуудад бас барилдаантай байна. Энэ тухай хүргье.
4-р сарын 4-ний бямба гарагт 14 цагаас улсын начин Т.Артагийн нэрэмжит аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан
4-р сарын 5-ны ням гарагт 14 цагаас Сонгинохайрхан уулын хишиг улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан
4-р сарын 6, 7-ны даваа, мягмар гарагуудад 09 цагаас Хан Хэнтийн аварга дэвжээний нэрэмжит сумын цолтнуудын барилдаан
4-р сарын 7-ны мягмар гарагт 14 цагаас Ардчилсан намын 25 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан тус тус болох гэж байна. Маргаашнаас эхлээд дөрвөн өдөр дараалсан барилдаантай тул үзэгчид бөх сонирхогчдын өргөнөөр хүрэлцэн ирэхийг урья.