Булган аймгийн Баяннуур суманд дэгдсэн түймэрт олон тооны адуу өртөн, шатжээ.
Өнгөрсөн сарын 27-ны өдөр гарсан галын улмаас гурван айлын 52 тооны адуу өртөж дэл, сүүл нь хуйхлагдсан байна. Мөн гурван тооны адуу амьдаараа шатаж үхсэн харамсалтай хэрэг гарсан байна.
Борбулан гэх газарт гарсан хээрийн түймэрийн шалтгааныг тодруулахаар холбогдох албаныхан ажиллаж байгаа аж. Ямартай ч ажлын хэсгийн урьдчилсан мэдээгээр Төв аймгийн Заамар сумын иргэд уг түймрийг санаатай тавьсан байж болзошгүй байгаа юм байна.
Б.Энхжин
Сэтгэгдэл (3)