Дүүргийн 3 дугаар прокурорын газраас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмч, эмнэлэгийн ажилтнуудад сургалт зохион байгуулжээ.
Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар Дүүргийн прокурорын 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/01 дугаартай тушаал, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагуудад хууль тогтоомж сурталчлах, хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хийх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр туслах прокурор Д.Дашцэрмаа, хяналтын прокурор Б.Алтанцэцэг нар Дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд Эрүүгийн хуулийн 106 дугаар зүйл “Өвчтөнд тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийн талаар сургалт зохион байгуулсан байна.
Сургалтанд тус дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн нийт эмч, эмнэлэгийн ажилчид идэвхитэй оролцжээ.