Сүүлийн үед улаанбурхан, ханиадны хүндрэлээс болж нийслэлийн эмнэлгүүд ачаалал ихтэй байгаа гэх мэдээлэл байна. Тэгвэл Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн орны ачаалал тэр дундаа хүүхдийн орны ачаалал хэвийн байгааг албаныхан онцолж байна. Тодруулбал, 679 орон дээр 525 хүүхэд хэвтэж байгаа аж. Шинээр хэвтсэн өвчтний 84 буюу 25.6% нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаагийн 81% нь хүүхдүүд байна. Хүнд өвчтэй хүмүүсийн 22 буюу 27.5%-ийг амьсгалын замын өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаа аж.
Д.Дуулим