Монголын оюун ухааны академиас санаачлан зохион байгуулж буй “Ой тогтоолтын улсын аварга-2015” оюуны спортын тав дахь удаагийн тэмцээн хоёр үе шаттай явагдаж байна. Эхний шалгаруулалт гуравдугаар сарын 20-ны өдөр болж, 120 тамирчин оролцсоноос эцсийн шалгаруулалтад өрсөлдөх тамирчид тодроод байгаа юм. Харин сүүлийн шалгаруулалт өнөөдөр 08.30-18:00 цагийн хооронд Монгол - Япон төв дээр явагдана. Эцсийн шатны шалгаруулалтад нийт 50 /бага-10, дунд-30, насанд хүрэгч-10/ тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөнө. Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Х.Хатанбаатар ажиллах юм. Тамирчдын гаргах амжилтууд Дэлхийн чансаанд бичигдэнэ.