Онцгой байдлын ерөнхий газрын дарга бригадын генерал Т.Бадралын тушаалаар гал унтраах спортын шигшээ багийг байгуулжээ. Тэрхүү тушаалын дагуу 2015 оны Дэлхийн аварга шалгаруулах Гал унтраах техникийн олон төрөлт спортын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдын нэрс тодорсон байна. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах XI тэмцээн ОХУ-ын “Санктпетербург” хотноо болно. Тэмцээнд манай улсаас найман тамирчин багийн ахлах дасгалжуулагчийн хамт оролцох юм.