Хууль сахиулахын их сургуулийн харьяа Ахлагчийн сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тэнхимийн эрхлэгч, ахмад Д.Мягмарсүрэн, ШШГЕГ-ын Албаны сургалт, дадлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан нар ХСИС-ийн захирал, ШШГЕГ-ын даргын хамтарсан тушаалаар Хотын бүсийн хорих анги, цагдан хорих төвд Харуул хамгаалалтын чиглэлээр үйлдвэрлэлийн дадлага хийж байгаа 83 сонсогчийн дадлагын ажлыг шалгаж, тэдэнд заавар зөвлөгөө өглөө.
Мөн Хорих анги, Цагдан хорих төвийн дарга нартай уулзаж, сонсогчдын дадлагын үйл явцын талаар санал бодлоо солилцов.