Нийслэл болон орон нутгаар өчигдөр шөнөөс эхлэн цас орсны улмаас зарим зам, даваа хаагдсан байна. Авто Тээврийн Үндэсний Төвийн мэдээлж буйгаар
-Баруун чиглэлд зам даваа цасанд боогдож, хаагдсан хэвээр;
-Зүүн чиглэлд шуурга их, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул Багануур дүүргийн Засаг даргын захирамжаар Багануурын постонд хөдөлгөөн хаасан;
-Хойд чиглэлд 124 даваа орчим цасан шуургатай, үзэгдэх орчих хязгаардлагдмал;
-Дарханд шороон шуургатай;
-Эрдэнэтэд бүүдгэр, явган шуургатай байна.
Улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд одоогоор шугам замд нийт 41 тээврийн хэрэгсэл, 867 зорчигч замд явж байна.
Дашрамд хэлэхэд, Нийслэлийн Онцгой байдлын газар болон, Шуурхай удирдлагын төвөөс цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан 14:00 цагаас хуралдахаар болсон байна.