Баянхонгор аймагт “Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослыг бууруулах, урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг, зөвлөгөөн боллоо.
Зөвлөгөөний үеэр хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь улсын хэмжээнд анхаарал татсан асуудал болсон тухай хөнджээ. Үүнийг 2013, 2014 онуудад гарсан зам тээврийн ослын тоо баримт тодорхой харуулж байна.
2013 онд улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 560 хүн нас барж, 7383 хүн гэмтэл бэртэл авч, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 8.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байна. Хамгийн харамсалтай нь 2013 онд гарсан зам тээврийн ослоос 37 хүүхэд амь насаа алдаж, 197 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авсан гэсэн тоо баримт байна.
2014 онд авто ослын улмаас 368 хүн нас барж, 1001 хүн гэмтсэн статистик үзүүлэлт байна. Тиймээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчинг сайтар бүрдүүлэх хэрэгтэй байгаа юм. “Чимээгүй дайн” гэж нэрлэгдэх болсон авто ослоос болж жилдээ дунджаар 400-500 хүн нас барна гэдэг нь харамсалтай хэрэг билээ.
Г.Үжин
www.24tsag.mn
Сэтгэгдэл (3)