Энэ амралтын өдрүүдэд цаг агаар огцом муудаж, энд тэнд зам хаагдаж, цасан шуурга болсонтой холбоотой хүмүүс эрүүл мэнд, амь насаараа хохирох, аваар осолд орох тохиолдол өсчээ.
Түүнчлэн улсын хэмжээнд нийт 98 иргэн сураггүй болсон гэсэн дуудлага ОБЕГ-т ирсэн байна. Тэдний 94-ийг олсон бөгөөд одоогоор Дундговь, Хэнтий аймгуудын нэг, нэг иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байгаа юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)