Өнгөрсөн тавдугаар сард Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Шар хадны эцсийн автобусны буудлаас 300 метр зайд хүн амины ноцтой хэрэг гарсан билээ.
Тодруулбал, тус дүүргийн нутгаас хоёр эмэгтэйн цогцос бусдын гарт амиа алдсан байдалтайгаар олдсон бөгөөд нэгийх нь толгойг тасадсан, нөгөөх нь гар, хөлгүй байсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс, Нийслэлийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, ЦЕГ-ын гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид өргөн маршрутаар хэргийн газрыг хамгаалалтад авч, нийт гурван удаа үзлэг хийж ажилласаны дүнд 48 цагийн хугацаанд хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэн Б.Идэрзаяа гэгчийг Улаанбаатар хотоос, мөн Э.Золбоо гэгчийг Дарханаас саатуулсан байдаг. Тэгвэл сэжигтэн Б.Идэрзаяад холбогдох хэргийн шүүх хурал яг одоо Дүүргийн эрүүгийн нэгдүгээр шүүхэд эхлэх гэж байна.
Д.Ундрах /24tsag.mn/