“Хүний төлөө-Зөв тус” аяны хүрээнд “Барилгын чанар, аюулгүй байдлыг сайжруулах” сэдэвт сургалтыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай “ROKMON BUILDING” төвийн 8 дугаар давхрын хурлын танхимд 2015 оны 04 дүгээр сарын 02-ы өдрийн 10.00-13.00 цаг хүртэлх хугацаанд Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Т.Энхтүвшин, Б.Жаргал нар зохион байгуулж, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт барилга угсралтын ажил явуулж буй 40 ААН, байгууллагуудын 60 ИТА, ХАБ-г хамрууллаа.
НМХГ-ын Дэд даргын баталсан “Барилгын чанар, аюулгүй байдлыг сайжруулах” сургалтын хөтөлбөрийн дагуу барилгын техникийн хяналт, барилгын материал, хот байгуулалт, өргөх механизм, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал, эрсдлийн үнэлгээ хийх хяналтын 6 чиглэлээр сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун нээж, “Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэг”-ийн талаар мэдээлэл хийлээ.