БНСУ-ын “КОЙКА” олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас тус улсад “Монгол улсын эрүүгийн эрх зүй ба прокурорын албыг чадавхижуулах нь” сэдэвт сургалтыг Улсын Ерөнхий прокурорын газартай хамтран хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Сургалт нь БНСУ-ын Хуулийн институт дээр 2015 оны 05-р сарын 28 наас 06-р сарын 12-ны хооронд 16 хоног явагдах бөгөөд сургалтанд тус байгууллагын 14 прокурор хамрагдана.
“Койка” байгууллага нь сургалтанд хамрагдах прокуроруудад эрүүл мэндийн шаардлага хангасан, сүүлийн 3 жилийн хугацаанд тус байгууллагын шугамаар сургалтанд хамрагдаж байгаагүй, сургалтын хөтөлбөр зорилготой ажлын байрны чиг үүрэг нь холбогдсон байх шаардлага тавьсан.
Сургалтанд хамрагдах прокурорын мэдлэг, чадварыг шалгах шалгалтанд хамрагдах прокуроруудыг дээрхи шаардлагаас гадна прокурорын байгууллагад олон жил тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажиллаж байгаа, сахилгын шийтгэлгүй, гадаад, дотоодод сүүлийн 3 жилийн хугацаанд сургалтанд хамрагдаагүй байдлыг харгалзан судалж нэр дэвшүүлэхээр хүний нөөцийн судалгаа явуулж байгааг мэдээлэл болгож байна.