Хотын А зэрэглэл буюу зайсанд байршилтай 5,3 га газар бүхий Хорих 401, 411 дүгээр ангийн 29 нэрийн үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж худалдахад цөөхөн хоног үлджээ. Дуудлага худалдаа 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Төрийн өмчийн хороон дээр зохион байгуулагдах аж. Ашигтай байршил алт шиг үнэтэй болсон өнөө үед энэхүү барилга байгууламжийг сонирхох хүмүүс цөөнгүй байгаа аж. Дуудлага худалдаагаар олсон мөнгийг төвлөрсөн хорих ангийг барих ажилд зарцуулах юм байна.
Сэтгэгдэл (3)