Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Залуучуудад 4 их наяд төгрөгийн дэмжлэг хүрнэ

2015-4-07
0
ЖИРГЭХ

-Засгийн газар МЗХ-ны санаачилгуудыг ажил болгоод эхэлжээ-

 

Монголын Залуучуудын Холбоо V Их хурлаа 12 жил завсарласны эцэст зохион байгуулсан. 2003 оноос хойш анх удаа дүрмээ өөрчилж, дотоод зохион байгуулалтаа нэг бүрчлэн хэлэлцэж, Ерөнхийлөгчөө сонгосон гээд дотоод шинэчлэл цөөнгүй байв. Нийгмийн хөдөлгөгч хүч залуус руугаа чиглэсэн бодит ажлын олон шийдвэр ч Их хурлаас гарчээ. Үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөгөө баталж, бүгдээрээ Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах “хоточ нохойн” үүрэг гүйцэтгэнэ. Мөн Залуучуудын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулаад Засгийн газраар дамжуулан УИХ-д өргөн барих хугацаа ойртож байна. Энэхүү бодлогын баримт бичгээ УИХ дахь “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-тэй хүч хавсран дэмжиж, батлуулахыг зорьж байгаа юм.

 

Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат Их хуралд үндсэн илтгэл тавьж бүрэн шинэчлэл хийсэн МЗХ-г цаашид удирдан ажиллах хэтийн төлөвлөгөө, саналаа танилцуулсан. Тэрээр “Бид бол өнөөдрийг барагсад биш! Түүх бүтээгч, том мөрөөдөлтэй манай үеийнхэн...” хэмээн залуучуудаа тодорхойллоо. Үргэлжлүүлэн өнгөрсөн их түүхээсээ залуус бид сургамж авч, зоримог алхахын чухлыг сануулаад “Ирээдүйг угтаж мэдье, тосч бэлдье, тэсч үлдье” хэмээн уриалсан. 12 жилийн дараа өөрчилсөн холбооны үндсэн дүрэмд зааснаар МЗХ-ны Тэргүүн Дэд Ерөнхийлөгчийн албанд Монголын оюутны холбооны Ерөнхийлөгчшууд томилогдсон юм. Өөрөөр хэлбэл, Д.Батбаяр Их хурлаар баталсан дүрмийн дагуу МЗХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч боллоо. Мөн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргад О.Алтансүхийг шууд томилсон. Эдгээрээс гадна МЗХ-нд 16-40 хүртэлх насны үе үеийн төлөөлөл бүрээс нэг хүнийг сонгож Дэд Ерөнхийлөгчөөр ажиллуулахаар тогтлоо. Холбоо нь таван хүний бүрэлдэхүүнтэй хариуцлагын хороотой болж М.Эрдэнэжаргалыг даргаар сонгосон. Энэ хороо цаашдаа МЗХ-ны дотоод үйл ажиллагаатай холбоотой хяналт, зөвлөгөө, хариуцлагын асуудлыг эрхлэх чухал үүрэгтэй.

 

Бүтэц удирдлагын дорвитой шинэчлэлд хүрсэн МЗХ хөдөлмөрлөж, хичээж буй залуучуудаа бодитоор дэмжье гээд ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР хэмжигдэх дэмжлэгийн сан байгуулахаар боллоо. Хоёр их наяд төгрөгтэй тэнцэх Инновацийн сан байгуулах саналыг Засгийн газарт хүргүүлсэн. Үүгээр оюун ухаан, шинэ сэдэл санаачилгаа мөнгө, бизнес болгож хувиргах гэсэн залуучуудаа дэмжиж экспортын шинэ экспертүүд төрүүлэхийг зорьж буй юм. Тун удахгүй Багануур хотод инновацийн томоохон цогцолборын бүтээн байгуулалт эхлэхээр энэ сангийн маань идэвх, эхлэл улам эрчимжинэ. Залуучууд хийх ажилтай, өөрийн бизнестэй, орлоготой болчихлоо гэхэд орон сууцтай болох нь холын мөрөөдөл хэвээр. Өнөөдөр 30 хувийн урьдчилгаа төлбөртэй ипотекийн зээлийн өндөр шалгуурыг даваад байртай болж чадах залуус хомсдож, зах зээл бараг л ханачихаад байна. Тиймээс өндөр шалгуурыг бууруулах, хөнгөлөх боломжийг санал болгосон МЗХ-ны Их хурлаас гаргасан Орон сууцны зээлийн сангийн тогтоолыг Засгийн газарт хүргүүлсэн юм. Үр дүн нь даруй гарч урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгохоор судалж байна.Гэвч МЗХ-ны санаачилга эцсийн дүндээ хүрээгүй. Бид нийгмийн зорилтот бүлэгт чиглүүлж, орон сууцтай болох гээд урьдчилгаа мөнгөгүй ч хөдөлмөрлөх хүсэлтэй залуусаа дэмжиж урьдчилгаагүйгээр байртай болгохыг зорьж байна. Эдгээрээс гадна салбар бүрт Залуучуудын корпораци байгуулах замаар төрийн өмчийг бүх ард түмэнд хүртээмжтэй, зөв зарчмаар хуваарилах саналаа ч тодорхой илэрхийлсэн. Тавдугаар Их хурлаас гарсан цөөнгүй шийдвэрийг Засгийн газар дэмжиж, ажил хэрэг болгосныг дээр хэлсэн. Тэдгээрийн нэг бол гадаад ажиллах хүчнээс татгалзаж, үндэсний залуучуудаа ажилд түлхүү хамруулдаг болох тухай юм. Хөдөлмөрийн яам саяхан МЗХ-ны яг энэ санаачилгыг ажил болгож, энэ жилээс хэрэгжүүлэхээ илэрхийлээд байна.

Дөрөвдүгээр сарын 28-нд, шинийн аравны Балжиннямтай билигт сайн өдөр Үндэсний залуучуудын зөвлөлийн анхдугаар хурлыг товлолоо. Үндэсний залуучуудын зөвлөлийн 339 гишүүн, аймаг, сум, дүүргийн 119 гишүүнийг сонгох сонгуулийг гуравдугаар сарын 30-аас эхлэн зарлаад байгаа юм. ҮЗЗ ирэх II чуулган хүртэлх 6 сарын хугацаанд УИХ-ын болон Орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлж болохгүй хүмүүсийн “хар жагсаалтыг” МЗХ-ны салбаруудаар дамжуулан аймаг, сумдын оршин суугч, иргэн бүрээс асууж,бодит саналд үндэслэн тодорхойлно. Ингэснээр аравдугаар сарын 2-нд Үндэсний залуучуудын зөвлөлийн хоёрдугаар хурлаар нэр дэвшүүлж болохгүй улстөрчдийн “хар жагсаалтыг” олон нийтэд албан ёсоор зарлана.

Дэлгэрэнгүй мэдээллийг myf.mn, zun.mn, болон МЗХ-ны Мэдээлэл судалгаа, олон нийттэй харилцах газар- 88083780, 86094455, 88020633 гэсэн утсаар холбогдож авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Адар (103.11.192.34)
    Улсын төсөв бараг тэр чигтээ залуучуудад зориулагдах болж байна уу, Улс төрөө зогсоогооч, ядахдаа хэмжээнд нь хийгээчв Залуучуудын холбооны удирдагчдаа
    2015 оны 04 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
    7 цаг 56 мин
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
    8 цаг 1 мин
  • Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
    8 цаг 7 мин
  • 39 дэх удаагийн “Номын баяр” тавдугаар сарын 15-17-нд болно
    8 цаг 42 мин
  • “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
    9 цаг 4 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг сонгохыг дэмжлээ
    9 цаг 35 мин
  • Жэффри Эпштейн Rio Tinto-той байгуулсан гэрээгээр дамжуулан Монголын эрх баригчдыг удирдах боломжтой байсан уу?
    9 цаг 42 мин
  • Ирэх амралтын өдрүүдэд ХОЁР барилдаантай
    10 цаг 2 мин
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
    10 цаг 6 мин
  • Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо
    10 цаг 23 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
    10 цаг 26 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
    10 цаг 29 мин
  • НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
    10 цаг 32 мин
  • С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
    10 цаг 35 мин
  • Баянгол дүүргийн 22-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил үргэлжилж байна
    12 цаг 48 мин
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
    13 цаг 4 мин
  • Виржиниа мужийн дэд захирагч асан Ж.Фэйрфакс эхнэрээ буудаж хөнөөгөөд, өөрийн амийг егүүтгэжээ
    13 цаг 53 мин
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    13 цаг 59 мин
  • Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ
    14 цаг 3 мин
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
    14 цаг 13 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
24 баримт
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК