Өнөөдрийн байдлаар халдварт өвчний тархалт ямар байгаа талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.
Улаанбурхан өвчний мэдээ:
4 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын 8 дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул, Дундговь, Сэлэнгэ, Баян-Өлгий аймагт Улаанбурхан өвчний 616 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 145 тохиолдол (23.5%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.
Хордлогын мэдээ:
3 дугаар сарын 30-аас 4 дүгээр сарын 4-нд ХЯТТ-д нийт 18 хүн хандаж, 5 хүн хэвтэж, 13 хүн тусламж авч буцсан байна. Эмийн бодисын хордлогоор 7, химийн 1, угаарын хийн хордлогоор 8, бусад хордлогын улмаас 2 хүн тус тус ханджээ.
Томуу, томуу төст өвчин, Нийслэлд:
Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 74231 хүн хамрагдсанаас 3934 тохиолдол (5.3%) томуу, томуу төст өвчтэй оношилогдсон байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.4%-иар өссөн байна.