Завхан аймгийн хэмжээнд “Байгаль орчны салбарын нэгдсэн зөвлөгөөн” зохион байгуулагдсан ба зөвлөгөөнд Аймгийн засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Ус цаг уур орчны шинжилгээний алба, Отгонтэнгэр улсын тусгай хамгаалалттай газрын нэгдсэн захиргаа зэрэг байгууллагууд оролцжээ.
Энэ үеэр Завхан аймгийн Прокурорын газрын орлогч Н.Бат-Эрдэнэ “Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, түүний өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй зарим асуудал, цаашид авах арга хэмжээ”-ний талаар мэдээлэл хийсэн байна.
Мөн аймгийн прокурор Н.Доржсүрэн Мэргэжлийн хяналтын газрын аймаг, сумдын Байгаль орчны улсын байцаагч нарт “Захиргаааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуулийн хүрээнд хэрхэн явуулах, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, хууль эрх зүйн хэрэглээ”-ний талаар мэдээлэл хийж, санал солилцжээ.