Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12:30 цагаас УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай шинэ намынхаа талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12:00 цагаас “Босоо хөх Монгол” бүлгэмээс “Э.Бат-Үүл ба Босоо хөх Монголчууд” сэдвээр мэдээлэл хийнэ.
10.00 цагаас нийслэлийн Засаг дарга авто замынхантай энэ жил хийх замын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй, шуурхай, хуваарийн дагуу хийж хэрэгжүүлэхэд анхаарах асуудлаар Нийслэлийн иргэний танхимд уулзана.
Бичил бизнесийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт 09.00 цагаас Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар гарын үсэг зурна.