Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчид Хууль зүйн яамны өмнө хугацаагүй суулт хийх гэж байгаа тухайгаа өчигдөр мэдэгдсэн юм. Учир нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хадгаламж зээлийн хоршоодын хохирол барагдуулах тухай хуудь батлагдсан хэдий ч ажил нь удаашралтай явагдаж байна гэж тэд үзэж байгаа юм. Дампуурлаа зарласан 20 гаруй ХЗХ-нд нэг сая төгрөг хүртэлх хадгаламж эзэмшиж байсан 2000-гаад харилцагч нарын хохирлыг бүрэн барагдуулснаас гадна үлдсэн 6000 гаруй иргэдийн хохирлын тэн хагасыг олгожээ. Ийнхүү хохирлоо гүйцэд барагдуулж чадаагүй иргэдийн төлөөлөл өнөөдрөөс эхлэн Хууль зүйн яамны өмнө хугацаагүй суултхаа эхлүүлэх аж. Мөн тэд өөрсдийнхөө хохирлыг бүрэн барагдлуулж өгөх хүсэлтээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү нар хүргүүлэхээр болсон юм.
Д.Дуулим