Өчигдөр 14:00 цагт БГД-ийн “Хүрээ тулга” бүрэн дунд сургуулийн хүүхдүүдийн дунд хордлого бүртгэгдсэн талаар мэдээлсэн байна. 160 хүүхэд, 9 багш ажилчдыг асуумж судалгаанд хамруулсан ба 69 хүнд эмнэлзүйн шинж тэмдэг(бөөлжих, дотор муухайрах, гэдэс базлах, суулгах, ам цангах, хөлрөхзэрэг) илэрч, 3 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлэгдэж байна. 53 хүнээс лабораторийн шинжилгээнд сорьц цуглуулж, лабораторийн шинжилгээ болон тархварзүйн судалгаа үргэлжилж байгаа ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Хүүхдүүд хордсон талаар НОБГ-аас тодруулахал "Баянгол дүүргийн 10 дугаар хороо, “Хүрээ тулга” ерөнхий боловсролын дунд сургуулийн 47 сурагч үдийн цайндаа хордсон гэсэн мэдээллийг ирүүлсэн. Улмаар Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн бусад холбогдох хэлтсийн албан хаагчидтай хамтран ажилласан" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/