Дүүргийн 3 дугаар прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Багануур дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэх алба хамтран “Хорих ангид ялтныг нийгэмшүүлэх ажлын чиглэлээр зохион байгуулж байгаа ажлын явц байдал, үр дүн, тулгамдаж байгаа асуудал”-ын талаар нийгмийн ажилтны сонсгол хэлэлцэж, ярилцлага зохион байгуулсан байна.
Уг хэлэлцүүлэг ярилцлагад Дүүргийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Пүрэвжав, туслах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Дашцэрмаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа Д.Тулга, нийгмийн ажилтан, хошууч Т.Ганчимэг болон төлөөлөгч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид оролцож, нийгмийн ажилтан ахлах дэслэгч Ц.Болдцэцэг “Ялтныг нийгэмшүүлэх үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлууд”, сэтгэлзүйч, ахлах дэслэгч О.Серикбол “Хорих анги дахь сэтгэл зүйн үйлчилгээ” сэдвүүдээр сонсгол хэлэлцүүлжээ.
Хэлэлцүүлэг ярилцлагын явцад хорих ангид ял эдэлж буй ялтнуудыг нийгэмшүүлэх, тэдэнд сэтгэлзүйн туслалцаа үзүүлэх ажлын явцад тулгамдаж буй асуудлыг харилцан ярилцан, хорих ангийн зүгээс хийгдэж буй нийгэм сэтгэлзүйн үйлчилгээг дүгнэх, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон байна.