Нийслэлийн Онцгой байдлын газрын 2015 оны бүтээгдэхүүн нийлүүлэтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө, 2014-2015 оны хичээлийн жилийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Аврах анги, Аврах, гал унтраах ангийн салаа, бүлгийн дарга, захирагч нарын цугларалт, сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг зохион байгуулах нь мэргэжлийн ур чадвар, удирлагын манлайлал, онцгой байдлын албаны дүрмийн мэдлэг, бие бялдрын хөгжил, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилготой юм.
Сургалтыг төрийн албаны болон удирдлагын ёс зүй, офицерийн манлайлал, хамт олныг удирдах ухаан, багаар ажиллах зарчим, хариуцлагын тогтолцоо, салааны өдөр тутмын ажиллагааг удирдах, албанд хөтлөгдөх баримт бичиг, эрх зүйн актууд, гал түймрийн гамшгийн үед бие бүрэлдэхүүнийг удирдах тухай, гамшгийн голомтод ажиллах анхны шийдвэр гаргахад анхаарах зарим асуудал, ой хээрийн түймэр унтраах үеийн штабын дадлага, өндөр барилгын гал түймэр унтраах үеийн штабын дадлага гэсэн сэдвүүдийн хүрээнд нийт 9 цагийн онолын хичээлийг харилцан ярилцах, үзүүлэн таниулах, шаардлага хангасан сургалтын материал, тоног төхөөрөмжийг ашиглах, дадлагын хичээлийг бодит байдалд ойртуулж, алба хаагч бүрийг биечлэн оролцуулах байдлаар явуулж байна.Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах анги, Аврах, гал унтраах ангиудын 41 албан хаагч хамрагдлаа.