Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Вагон депогийн хашаанд зорчигчийн хөдөлгөөнт чингэлэгт засвар үйлчилгээ хийх явцад мөнгөн ус асгарсан байна гэсэн дуудлагыг НОБГ-т өгчээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход Улаанбаатар-Эрдэнэт-Сайншанд чиглэлийн 445 дугаарт зорчигчийн хөдөлгөөнт чингэлэгт хугацаат их засвар хийх явцад коридорт байрлах тээшийн хайрцагнаас 45 гр мөнгөн ус асгарсан байсныг соруулан авч, битүүмжлэн, тухайн орчинд саармагжуулалт хийж аюулгүй болгожээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)