Хүнс импортлогч 8 аж ахуйн нэгжийн 28 албан тушаалтан, агуулахын нярав, дотоод хяналтын ажилчид, нийслэлийн 6 дүүргийн хүсний чанар, аюулгүй байдлын 14 улсын байцаагч нарыг хамруулж “Алтан жолоо импекс” ХХК-ний бөөний агуулахын ажлын байранд үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.
Үзүүлэх сургалтыг нээж НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн үг хэлэв.
Үзүүлэх сургалтын явцад агуулахын гадна, дотно тохижилт, агуулахын дотоод зохион байгуулалт, стандартын дагуу дагуу тавигдах шаардлагыг хэрхэн ханган ажиллаж буй талаар тус компанийн гүйцэтгэх захирал Цогтбаатар товч мэдээлэл хийж, 20 гаруй орны 700 нэр төрлийн импортын хүнсний барааны дотоод хяналт, ул мөр мөрдөн тогтоох талаар хийж хэрэгжүүлж буй талаар агуулахыг үзүүлэх сургалтанд оролцогч нар газар дээр нь үзэж танилцлаа.
Сургалтын явцад НМХГ-ын ХХААҮҮХХ-ийн улсын байцаагч нар ул мөр тогтоох бүртгэлийн хуудас, татан авалт, дотоод хяналтын чиглэлээр 3 илтгэл тавьж, үзүүлэх сургалтанд оролцогчдоос
Үзүүлэх сургалтын дараа импортын барааны загвар дээж, агуулахын үйл ажиллагатай танилцаж, дээрх 3 багц асуудлын хүрээнд хэлэлцүүлэг хийж, ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн хуудсаны эх загварыг танилцуулж, санал асуулгын хуудсаар санал авч, санал, хүсэлт, сургаллтай холбоотой санал солилцож, үзүүлэх сургалт үр дүнтэй, шаардлагатай мэдээлэл авсан талаар талархаж байлаа.