Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
БСШУЯ, Нийслэлийн боловсролын газар, Монголын оюутны холбоо, Праксис ХХК хамтран “Гадаадын Боловсрол- Олон улсын тэтгэлэгт үзэсгэлэн – 2015”-ыг зохион байгуулж байна. Үзэсгэлэн өнөөдөр “Blue sky” тауэр, 1 давхарт /Индранил танхим/-д эхэлнэ.
Анагаахын эрдмийн чуулган МХАҮТ-ын Corporate hotel-д болно. Энэ хурлаар урд өмнө нь оношлогдоогүй ховор тохиолддог өвчнийг Монгол эмч нарын баг оношлосныг танилцуулна
10.00 цагаас МУБИС-ийн Боловсрол судлалын сургуульд "Тусгай хэрэгцээт боловсролын багш бэлтгэх хөтөлбөрийн хэрэгжилт, явц" сэдэвт хэлэлцүүлэг – ярилцлага болно.
Хүнсний улаанбуудайг ХАА-н биржээр худалдах туршилтын арилжаа өнөөдөр 11-12 цагийн хооронд болно.