Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, дүүргийн Эрүүл мэндийн төв, Боловсролын хэлтэс хамтран ерөнхий боловсролын сургуулиудынн эмч, нийгмийн ажилтнуудад “Хүнсээ зөв сонгоё” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Сургалтыг Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Н.Цогзолмаа нээж, Хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Жаргал “Хүнсний бүтээгдэхүүний зөв сонголт, аюулгүй хэрэглээ”, “Зохицуулах үйлчилгээтэй хүнс, түүний ач холбогдол”, дүүргийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Б.Мөнхзул “Үйлчилгээний соёл” хэрэглэгчдэд хандсан зөвлөмж, ЭМТ-ийн сургалтын менежер Х.Саранчимэг “Эрүүл зохистой хооллолт-Амьдралын үндэс”, ЭМТ-ийн дотрын эмч Б.Мөнхчимэг “Хүнсээ зөв сонгоцгооё” гэсэн сэдвүүдээр тус тус зөвлөгөө мэдээлэл өглөө.
Ийнхүү сургалтанд оролцогчид сурагчдын хоол, хүнсний талаарх мэдлэгээ дээшлүүлэх, хүнсний нэмэлт ихтэй, хүүхдийн биед сөрөг бүтээгдэхүүний эсрэг зөв сонголт хийлгэх мэтчилэн хэрэгтэй мэдээллийг авсанач холбогдолтой болж өндөрлөсөн юм.
Дашрамд дуулгахад Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн цайны газарт хийжүүлсэн ундаа худалдахыг хориглоод удаж байгаа сайн жишээ байна.