Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүнсний ногооны үйлдвэрлэлийг механикжуулж, тариалалтыг нэмэгдүүлэн хүнсний ногооны хэрэгцээг дотооддоо бүрэн хангадаг болох” зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
Уг зорилтын хүрээнд төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, өөрийн өртгийг бууруулж, ашгийг нэмэгдүүлэх, ногоочдын хөдөлмөрийг хөнгөвчлөх шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэн механикжуулахад анхаарч, бага оврын трактор, чиргүүл, дүүжин машинуудыг нийлүүлж хөнгөлөлттэй нөхцөл, зээлээр олгож байгаа аж.
Мөн Японы Засгийн газрын бага орлоготой тариаланч фермерүүдийг дэмжих “КР-2” хуримтлалын сангийн хөрөнгөөр хүлэмжийн болон өрхийн тариалангийн зориулалттай техникийг худалдан авч үнийг нь 80 хүртэл хувь хөнгөлж ногоочдод олгож байгаа юм байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)