Хавар эхэлж ногоо, ургамал ургахтай зэрэгцэн хүмүүсийг зовоодог зүйл бол харшил билээ. Тэгвэл энэ сарын тавны өдрөөс эхлэн Арьсны өвчин судлалын үндсэний төв болон дүүргийн нэгдсэн эмнэлгүүдээр шарилжны харшлийн эсрэг вакциныг хийж байна.
Долдугаар сарын 15-наас шарилжны тоос дэгддэг үе бөгөөд үүнээс хоёр сарын өмнө урьдчилан сэргийлэх вакцин эмчилгээг хийдэг гэнэ.
Манай орны хувьд шарилжны харшлын эсрэг урьдчилан сэргийлэх эмчилгээг хийдэг бөгөөд бусад төрлийн ургамлын харшилд тохирсон өвөрмөц эмчилгээ байдаггүй аж.
Г.Үжин