Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгаас “Эрүүл аюулгүй байдлын индекс”-ийн түвшинг хангах төлөвлөгөөт ажлын хүрээнд 04 дүгээр сарын 08-09-ны өдрүүдэд “Тэнэмэл-Шалгалт” хэсэгчилсэн арга хэмжээг тасгийн дарга 1, ахлах байцаагч 3, хэсгийн байцаагч 8, олон нийтийн цагдаагийн ажилтан 10, ХСИС-ын дадлага хийж буй 8 сонсогч, нарын нийт 30 алба хаагч, 16 станц, 4 авто машин зэрэг хүн хүчтэйгээр Нийслэлийн засаг даргын дэргэдэх “Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн тусгай төв”-тэй хамтран 44 тэнэмэл байдлаар амьдардаг хүмүүсийг журамлан, бүртгэл судалгаанд авч тус төвд хүлээлгэн өгч, зөрчил гаргасан 15 хүнийг 120 мянган төгрөгөөр торгож 12 зочид буудал, дэн буудлыг шалгаж, согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудад хяналт тавьж ажиллажээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)