Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сэтгүүлчид бие бялдар, чийрэгжилтийн сорилд хамрагдав

2015-4-10
0
ЖИРГЭХ

        “Эрүүл амьдралын гараа-Бие бялдрын сорил”-ыг орон даяар сурталчилах бүх нийтийн аяанд монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдлээ.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 53 дугаар зарилгаар хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилыг улс орон даяар жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулах уриалга гарсан. Уриалгын дагуу 3-64 насныхны бие бялдраа хянах үйл ажиллагаа тогтмол хийгддэг болоод байна.


Бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилын арга хэмжээг  Эрүүл мэнд, спортын яамны харъяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвөөс орон даяар нэг сарын хугацаанд зохион байгуулдаг. Тэд энэ жилийн сорилд иргэн бүрийн идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх үүднээс хэвлэл мэдээллийн байгууллагынхантай хамтран ажиллахыг чухалчилсан. Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, сэтгүүлчидтэй Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар,   ЭМСЯ-ны харъяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Биеийн тамир, спортын хөгжлийн хэлтсийн дарга Ж.Тунгалаг нарын албаны хүмүүс уулзав. Хэвлэл мэдээллийн байгууллага, спортын сэтгүүлчид ч эл арга хэмжээнд ач холбогдол өгч  цаашид мэдээ мэдээллээр ханган дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Мөн тэд хүний бие бялдрын үндсэн таван чанар болох хурд, хүч, уян хатан, тэнцвэр, тэсвэрийн үзүүлэлтэд тулгуурласан сорилыг өгч, өөрсдийн бие бялдрын түвшингээ тогтоолгов. Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд Т.Болдбаатараас цөөн асуултад хариулт авав.


Т.Болдбаатар: Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн оролцоо чухал


-Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилд хэвлэл мэдээллийн төлөөллүүдийн оролцоог хэрхэн харж байна?
-Өнгөрсөн онд энэхүү сорилд 300 орчим мянган хүн хамрагдсан. Тэдний 70 хувь хангалттай дүн үзүүлсэн. Харин 30 хувь хангалтгүй дүн үзүүлсэн байгаа юм. Монгол Улсын нийт иргэдийн арван хувийг бид сорилд хамруулаад байна. Цаашид энэ хэмжээг 20 хувь болгохоор төлөвлөсөн. Иргэд бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшинг тогтмол тогтоосноор өөрсдийн бие бялдрын онцлогт тохирсон дасгал, идэвхитэй хөдөлгөөн, спортоор хичээллэх гол хөшүүрэг болоод зогсохгүй цаашид эрүүл чийрэг байж нийгэм эдийн засгийн хөгжил, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд их ач холбогдолтой. Нөгөө талаар сорилд иргэдийг идэвхтэй хамруулж, бие бялдрын түвшинг тогтоосноор биеийн тамир спортын салбарт авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааг бодит баримтад тулгуурлан боловсруулахад чухал. Эндээс харахад энэхүү сорилыг авч иргэдийнхээ бие бялдрын түвшинг тогтоох нь өөрөө тал бүрийн ач холбогдолтой нь харагдаж байгаа юм. Тиймээс энэ ажлыг олон нийтэд сурталчилан таниулахад хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн оролцоо нэн чухал. Та бүхэн цаашид бидний ажлыг дэмжиж, хамтран ажилна гэдэгт итгэлтэй байна. Энэ сараас эл ажил өрнөж байгаа. ЕБС, аймаг, нийслэл, сум дүүргийн Биеийн тамир, спортын газар, төрийн байгууллагууд эхнээсээ ажлаа зохион байгуулаад явж байгаа.


-Сүүлийн жилүүдэд иргэдийн идэвхитэй хөдөлгөөн хийх байдал ямар хэмжээнд байна вэ. Амьдралын хэв маяг хөдөлгөөний хомсдолд ороход нөлөөж байгааг иргэд ярих болсон шүү дээ?
-Сүүлийн хоёр жилийн бие бялдрын ерөнхий сорилын дүн мэдээг харахад иргэдийн биеийн сорлын дүн таван хувиар ахисан эерэг үзүүлэлт бий. Энэ нь хүмүүс идэвхтэй хөдөлгөөнийг чухалчилах болсныг илтгэж байна. Өнгөрсөн онд нийтдээ 5888 удаагийн тэмцээн уралдаан зохиогдсон. Энд давхардсан тоогоор манай нийт хүн амын нэг сая 600 орчим мянга нь хамрагдсан. Мөн бидний гаргасан судалгаанаас харахад нийт хүн амын нэг сая орчим нь нийтийн биеийн тамир, спортоор хичэллэдэг бол 160 мянга орчим иргэн зих спортоор хичээллэдэг. Гэхдээ энэ тоо үзүүлэлтийг бид улам нэмэгдүүлэх шаардлагатай. Тухайлбал, өсвөр насны хүүхдүүд зөвхөн гар утсандаа ихэнх цагийг зарцуулж байгаагаас идэвхтэй хөдөлгөөн хийхгүй байгааг эцэг эхчүүд хэлэх болсон. Тиймээс гар утсанд зарцуулж байгаа цаг хугацааны багагүй хэсгийг биеийн тамираар хичээллэх, идэвхтэй хөдөлгөөн хийх тал руу чиглүүлэхэд манай яам анхаарч гар утсаа ашигладаг цагийнхаа 50 хувийг биеийн тамираар хичээллүүлэх уралдааныг зарлан ажиллаж байна. Тэгэхгүй бол хөдөлгөөний дутагдал өөрөө хамаг өвчний суурь болдог.


-Та салбарын дэд сайдын хувьд өөрөө сорилд хамрагдсан уу. Хамрагдсан бол ямар үзүүлэлттэй гарсан бэ?
-Манай яам удахгүй сорилын арга хэмжээнд хамрагдана. Тэр үед өгнө. Сорил өгөхөд миний үзүүлэлт маш сайн гарна. Яагаад гэхээр би сүүлийн найман жил фитнесээр хичээллэж байна гэв.


Мөн ЭМСЯ-ны харъяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Биеийн тамир, спортын хөгжлийн хэлтсийн дарга Ж.Тунгалагтай уулзаж, тус төвөөс хэрэгжүүлж буй ажлын талаар тодрууллаа.


Ж.Тунгалаг: Хүн өдөрт дор хаяж 30 минутын идэвхитэй хөдөлөөнийг хийх ёстой


-Бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилын ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?
-Ард иргэдийн дундах эрүүл мэндийн талаарх мэдлэг, хандлага тогтмол сайжирч байна. Сорил өгөх хүмүүсийн тоо ч тогтмол өсч байгаа. Тэр дундаа идэвхитэй хөдөлгөөнтэй байх ёстой юм байна, зөв хооллож, спортын төрлөөр хичээллэх ёстой гэдгээ ухамсарлах болсон. Сорил өгснөөр өөрийнхөө бие бялдрыг тухайн үеийн дүн мэдээллээс харж сайжруулах, ахиулах, ямар төрлийн спортоор хичэллэж биеийн чадамжаа нэмэгдүүлэхээ сонгох бололцоотой болж байгаа юм. Нөгөө талаар бид нийт хүн амаас авсан сорилыг нэгтгэж мэдээллийн нэгдсэн сантай болж байна. Энэ санд түшиглэн Т.Болдбаатар сайдын хэлсэнчлэн цаашид энэ салбарт төрөөс авч хэрэгжүүлэх төрийн бодлогыг боловсруулах чухал ач холбогдолтой. Мөн бид идэвхитэй, зохистой хөдөлгөөн гэсэн стратеги, төлөвлөгөөг 2021 он хүртэл гаргаж, дагаж мөрдөж байгаа. Энэ хүрээнд зүрх судасны өвчин, чихрийн шижин, цусны даралтын өвчин, таргалалт зэрэг халдварт бус өвчний эрсдлээс сэргийлэх дасгал хөдөлгөөний жоруудыг гаргасан. Ажилчин, алба хаагчид, ЕБС-ийн сурагчид завсарлага, цайны цагаар хийх дасгалуудыг тусгайлан хийх гарын авлагыг гаргаж, арга зүйн зөвлөгөөг манай төвөөс байнга өгч байгаа юм.


-Сорилын талаарх мэдээллийг зарим иргэд аваагүй байж болно. Тэдгээр иргэд хаана хандаж, сорилоо өгөх боломжтой вэ?
-Сорилыг нутаг дэвсгэрийнхээ Биеийн тамир, спортын газрууд, мөн их дээд сургуулиудын клуб, ЕБС-уудын багш нар, Эрүүл мэндийн чийрэгжүүлэлтийн арга зүйч нар авч байгаа. Ер нь иргэд харъяа аймаг, нийслэл, сум дүүргийнхээ БТСГ-т хандах ёстой. Тухайн жилийн сорилын нэгдсэн дүн мэдээ 11 сард гарч байдаг учраас тэр хүртэл иргэд маань өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө цаг заваа гаргаж миний дээр хэлсэн газруудад хандаж сорилдоо хамрагдах шаардлагатай. Нөгөө талаар бид иргэдийнхээ цаг зав, нөхцөл байдлыг харгалзаж үзээд гар утасны апплейкэшнь гаргасан. Иргэд үүнийг ашиглан өөрсдөө сорилоо өгөх бололцоотой.


-Өмнөх жилүүдийн сорилын дундаж дүнгээс харахад хангалтгүй үзүүлэлтэй хүн ам 30 хувь байгаа тухай ярьж байна. Эдгээр хүмүүс цаашид яавал зохих вэ?
-Сорилын үзүүлэлт хангалтгүй байгааг хөдөлгөөний хомсдолтой холбож тайлбарлана. Гэхдээ хөдөлгөөний хомсдолтой байна гэдэг нь таргалалттай эсвэл спортоор хичээллэдэггүй хүнийг хэлэхгүй. Хамгийн хор хөнөөлтэй тал нь халдварт бус өвчний эрсдүүд тухайн хүнд үүсдэг. Хэрвээ хүн хөдөлгөөний хомсдлоос үүдэн илүүдэл жинтэй болоход цусны даралт ихсэх, чихрийн шижинтэй болох, зүрх судасны өвчинд өртөх эрсдлүүд нэмэгдэж байдаг. Тэгэхээр аливаа хүн өдөрт дор хаяж 30 минутын идэвхитэй хөдөлөөнийг хийх ёстой. Аялж болно, гүйж, бүжиглэж болно. Хамгийн гол нь энгийнээс шат шатаар ахиулж, биеэ дасгах хэрэгтэй гэв.  


ЭМСЯ-ны харъяа Биеийн тамир, спортын хөгжлийн төв энэ сарын 13-наас тавдугаар сарын 16-ны хооронд Биеийн тамир, спортын салбарын бүсчилсэн сургалтыг нийт дөрвөн бүст хувааж орон даяар зохион байгуулах юм. Эхний сургалт энэ сарын 13-15-ны хооронд Говь-Алтай аймагт болох аж.

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
    6 цаг 36 мин
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
    6 цаг 41 мин
  • Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
    6 цаг 46 мин
  • 39 дэх удаагийн “Номын баяр” тавдугаар сарын 15-17-нд болно
    7 цаг 21 мин
  • “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
    7 цаг 43 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг сонгохыг дэмжлээ
    8 цаг 15 мин
  • Жэффри Эпштейн Rio Tinto-той байгуулсан гэрээгээр дамжуулан Монголын эрх баригчдыг удирдах боломжтой байсан уу?
    8 цаг 22 мин
  • Ирэх амралтын өдрүүдэд ХОЁР барилдаантай
    8 цаг 42 мин
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
    8 цаг 46 мин
  • Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо
    9 цаг 3 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
    9 цаг 6 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
    9 цаг 8 мин
  • НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
    9 цаг 12 мин
  • С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
    9 цаг 15 мин
  • Баянгол дүүргийн 22-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил үргэлжилж байна
    11 цаг 28 мин
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
    11 цаг 43 мин
  • Виржиниа мужийн дэд захирагч асан Ж.Фэйрфакс эхнэрээ буудаж хөнөөгөөд, өөрийн амийг егүүтгэжээ
    12 цаг 33 мин
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    12 цаг 39 мин
  • Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ
    12 цаг 43 мин
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
    12 цаг 53 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
24 баримт
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК