Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сурагчийн ширээ эзэнгүйрч бүү үлдээсэй

2015-4-10
0
ЖИРГЭХ

        Эрх чөлөөний талбайн баруун хэсэгт эгнүүлэн зассан сурагчийн ширээ, дэвтэр, үзэг, бяцхан хүү, охины сандал, бамбарууш, гөлөгний хэлбэртэй хөөрхөн тоглоомууд эзэнгүй. Эзэд нь тэнгэрийн оронд одсон. Хэн нэгний хариуцлагагүй үйлдэл, болгоомжгүй байдал, эцэг, эхийн анхааралгүй, хайрамжгүй байдлаас болж.

     

    Хэдэн сарын, хэдхэн хоногийн өмнө гэнэн цагаан сэтгэлдээ аюулын тухай бодолгүй, хаанаас хэн гэгч согтуу жолооч, хурдан хэтрүүлсэн этгээд гарч ирээд аминд нь хүрчихнэ чинээ саналгүй бидний дунд тоглож наадан, цайлган инээдээрээ хорвоог мишээлгэж явсан.

 

 

Хэдэн сарын, хэдхэн хоногийн өмнө гэнэн цагаан сэтгэлдээ аюулын тухай бодолгүй, хаанаас хэн гэгч согтуу жолооч, хурдан хэтрүүлсэн этгээд гарч ирээд аминд нь хүрчихнэ чинээ саналгүй бидний дунд тоглож наадан, цайлган инээдээрээ хорвоог мишээлгэж явсан.

 

Өнөөдөр “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”. Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас жил бүрийн энэ өдрийг сонгон хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, тэдний дуу хоолойг томчуудад хүргэх ажил явуулж, зам тээврийн ослоор амь насаа алдсан хүүхдүүдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж байгаа билээ.

 

Өнгөрөгч 2014 онд улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1195 бүртгэгдэж, 1212 хүүхэд өртснөөс 48 хүүхэд нас барж, 1164 хүүхэд гэмтсэн байна. Энэ үзүүлэлтийг харахад өмнөх оныхоос хүүхэд нас барсан тоо 11, гэмтсэн тоо 36-аар нэмэгджээ.   

 

Харин энэ оны гурван сарын байдлаар улсын хэмжээнд 11 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж, 44 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтсэн байна. Үүнээс нийслэлд гурван хүүхэд нас барж, 200 хүүхэд гэмтжээ.

 

Энэ өдрийн арга хэмжээнд оролцож байгаа нийслэлийн ерөнхий боловсролын 50, 24, 57 дугаар сургуулийн сурагчид, 9 дүгээр цэцэрлэгийн бяцхан хүмүүжигчид “Хурдаа хасч ирээдүйгээ гэрэлтүүлцгээе”, “Монголчууд бид цөөхүүлээ”, “Жолооч таны гарт бидний ирээдүй байна”, “Ахаа та дүрэм зөрчихөө болиоч” зэрэг үгтэй лоозон барьж, уриа хэлж “Эрх чөлөөний талбай”-г бүтэн тойрсон. Энэ онд гурван саяулаа болсон, олуулаа болох уриатай бидний дундаас 11 бяцхан зүрх зогсов.

 

Хүүхдүүд ихэвчлэн “Гэр-сургууль-цэцэрлэг” гэсэн маршрутад хичээл, тарах, цуглах цагуудад анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцох, гарц, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцох, ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх, замын автомашин зорчих хэсгээр явах, утсаар ярих зэргээр хөдөлгөөнд оролцсноос болж зам тээврийн осолд өртдөг байна.

 

Энэ тэдний замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг дутмаг, сургууль цэцэрлэг орчмын зам нь хүүхдийг хөдөлгөөнд аюулгүй оролцуулах нөхцөл бүрдээгүй, эцэг, эх, асран хамгаалагч нар нь хүүхдээ хэрхэн сургууль, цэцэрлэгтээ очихдоо ямар замаар явдгийг мэддэггүй, ганцааранг нь хөдөлгөөнд оролцуулдагтай шууд холбоотой. Түүнчлэн тээврийн хэрэгслийн жолооч нарын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрмийн мэдлэг дутмаг, мэдсэн ч зөрчдөг, дүрмээ биелүүлдэггүй, хэнэггүй, хариуцлагагүй, сахилгагүй, соёлгүй үйлдэл нь осол гарахад нөлөөлж байна гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлстийн мэргэжилтэн н.Амаржаргал анхааруулсан.

 

Хүүхэд замын хөдөлгөөнд дүрэмгүй оролцох нь тэдний эцэг, эх, асран хамгаалагч хүүхэдтэйгээ явж байхдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар заавар зөвлөгөө өгдөггүй, өөрсдөө зөрчдөг, буруу үлгэр дуурайлал үзүүлдэг зэрэг нь хүүхэд зам тээврийн осолд өртөх, амь насаа алдах, гэмтэх нөхцлийг бий болгож байна.

 

    Өнөөдрийн үйл ажиллагаанд оролцож буй зарим багачуудын зарим нь “Аав, ээж замын хөдөлгөөнд хэрхэн оролцохыг зааж өгдөггүй” гэж ярьсан. Гэхдээ тэд ногоон гэрлээр зам хөндлөн гарахыг, зам дээр бөмбөг тоглож болохгүйг мэднэ гэнэ лээ.  

 

Өнөөдрийн үйл ажиллагаанд оролцож буй зарим багачуудын зарим нь “Аав, ээж замын хөдөлгөөнд хэрхэн оролцохыг зааж өгдөггүй” гэж ярьсан. Гэхдээ тэд ногоон гэрлээр зам хөндлөн гарахыг, зам дээр бөмбөг тоглож болохгүйг мэднэ гэнэ лээ.  

 

Тэднийг зам тээврийн ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэхийн тулд эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд тодорхой шийдвэр гарган хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэдгийг Замын цагдаагийн газраас онцолж байна.

 

    Дүүрэг бүрт хамгийн эрсдэлтэй ерөнхий боловсролын 5 сургуулийн орчныг “сургуулийн бүс” стандартын дагуу иж бүрэн тохижуулах,

 

    ЕБС-ийн сурагчдыг тээвэрлэх “Сургуулийн автобус” стандартын шаардлага хангасан хүүхдийн автобусны тоог хоёр дахин нэмэгдүүлэх.

 

    Дүүрэг бүрт сургуулийн өмнөх насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, тэдэнд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, зөв дадал багаас нь эзэмшүүлэх, сургах зорилготой “Мини замын хөдөлгөөн хотхон байгуулах”,

 

    “Замын хөдөлгөөний дүрэм”-ийн хичээлийг ЕБС-ийн заавал үзэх хичээлийн хөтөлбөрт оруулах

 

    Хүүхэд зам тээврийн осолд эцэг, эх асран хамгаалагч, багш ажилтний хараа хяналтад байхдаа өртсөн тохиолдолд тэдний эцэг, эх, асран хамгаалагч, багш ажилтанд хариуцлага оногдуулдаг эрх зүйн орчинг бүрдүүлэх

 

    Нийтийн тээврийн үйлчилгээний автобусны гадна болон дотор талд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх хууль, дүрэм, санамж сэрэмжлүүлгийг тогтмол байршуулдаг байх.

 

    Нийслэл хотод үйл ажиллагаа эрхэлж багаа нийтийн тээврийн хэрэгсэл, такми компаниудын тээврийн хэрэгсэлд хүүхдийг тээвэрлэх зориулалтын хамгаалах суудал, хамгаалах бүс, бүсний тохируулагч, суудал өндөрсгөгч зэргийг байрлуулж, хүүхдийг зөв аюулгүй тээвэрлэх нөхцлийг хангах нь чухал байгааг онцолжээ.

 

“Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”-т оролцсон томчууд, хүүхэд багачууд зам тээврийн ослын улмаас нас барсан хүүхдүүдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж эзэнгүй ширээн дээр, эзэнгүй тоглоомын хажууд зул өргөж, Жанчивдэчинлэн хийдийн лам нар, ном айлдав. Үе үехэн исгэрэх хаврын салхинд нэргүй дэвтрийн хуудас хийсч, жижигхэн улаан сандал дээрх хөөрхөн тоглоом ганцаардана. Жолооч нар аа, эцэг, эхчүүдээ хүүхдээ хайрлая.

Замын цагдаагийн газар

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • хүүхдийг хамгаал (103.229.121.251)
    Монголд эрчүүдийн архи эрх дарх найр цэнгээн ихдээд байна үнэндээ 14-15 наснаасаа ажилд сураагүй эрэгтэй хүүхдийг цаашид ямар нэг зүйлд сургана гэдэг уулын зэрлэг адгуус гаршуулахаас хэцүү бэрх зүйл ш дээ Хар багаасаа эцэг эхээс холд очиж хөндийрч дотуур байр гэдэг газарт зүв зүгээр сууж бэлэн хоол бэлтгүүлж идээд зөнгөөрөө жаргаад сурчихсан залуус дунд сургууль төгсөхийн даваанд хийхгүй зүйлгүй хийдэг болдог юм шүү дээ Яагаад энэ үнэнийг илээр ярьж байдлыг засах талаар юуг ч үл хийдгийг би ерөөс ойлгодоггүй Холбогдох яам тамгын газарт нь үүнийг шууд хэлэхээр чамайг элий балай шахуу мэтээр хардагдаа Монголын боловсролын салбарын үр бүтээлүүд нэг иймэрхүү хэцүү талдаа
    2015 оны 04 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
    6 цаг 36 мин
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
    6 цаг 41 мин
  • Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
    6 цаг 47 мин
  • 39 дэх удаагийн “Номын баяр” тавдугаар сарын 15-17-нд болно
    7 цаг 22 мин
  • “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
    7 цаг 44 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг сонгохыг дэмжлээ
    8 цаг 15 мин
  • Жэффри Эпштейн Rio Tinto-той байгуулсан гэрээгээр дамжуулан Монголын эрх баригчдыг удирдах боломжтой байсан уу?
    8 цаг 22 мин
  • Ирэх амралтын өдрүүдэд ХОЁР барилдаантай
    8 цаг 42 мин
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
    8 цаг 46 мин
  • Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо
    9 цаг 3 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
    9 цаг 6 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
    9 цаг 9 мин
  • НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
    9 цаг 12 мин
  • С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
    9 цаг 15 мин
  • Баянгол дүүргийн 22-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил үргэлжилж байна
    11 цаг 28 мин
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
    11 цаг 44 мин
  • Виржиниа мужийн дэд захирагч асан Ж.Фэйрфакс эхнэрээ буудаж хөнөөгөөд, өөрийн амийг егүүтгэжээ
    12 цаг 33 мин
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    12 цаг 39 мин
  • Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ
    12 цаг 43 мин
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
    12 цаг 53 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
24 баримт
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК