УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо, Аж үйлдвэрийн яам хамтран энэ сарын 14-нд буюу ирэх мягмар гарагт Төрийн ордонд "Жижиг дунд үйлдвэрлэгчдийн үндэсний чуулган"-ыг зохион байгуулах гэж байна. Чуулганд Монгол Улсын хэмжээнд үйлдвэрлэл эрхэлдэг ЖДҮ-ийн төлөөлөл болж нийт 350 орчим үйлдвэрлэгч оролцоно. Мөн тус салбарт үйлчилгээ үзүүлдэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл болох 200 орчим хүн оролцож санал бодлоо солилцох юм. Чуулган нэг өдөр үргэлжлэх бөгөөд 500 орчим хүн оролцох аж.