Улсын хэмжээнд одоогоор 9471.9 мянган эх мал төллөөд байгаа аж. Үүнээс 22.6 мянган ботго, 60.3 мянган унага, 215.5 мянган тугал, 4757.6 мянган хурга, 4294.5 мянган ишиг хүлээж аваад байгаа юм байна.
Харин төл бойжилт 98.7 хувьтай байгааг ХХААЯ-наас мэлээллээ. Түүнчлэн бог малын зүй бусын хорогдол 87.6 мянга байгаа нь оны эхний нийт хорогдлын 0.2 хувийг эзэлж байгаа аж.