Хоногийн хугацаанд объектын гал түймрийн 6 дуудлагаар харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллажээ.
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгын 18 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 10 дугаар ангийн тасгийг очиход 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг унтраасан байна.
Мөн Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 хороолол 2 А байрны 2 дугаар орцонд хогийн сувагт хог шатаж байна унтраажээ. Түүнчлэн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо, Сансрын тунелийн хойд талын авто зам дээр Ланд 200 маркийн автомашины моторын хэсэг шатаж байсныг унтраасан байна.