Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд нийлүүлж байгаа "Цахилгаан шат болон эмнэлгийн тоног төхөөрөмж" хүлээлгэн өгчээ.
Уг үйл ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Байдраг, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Батбилэг, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Т.Пүрэвчулуун, дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжил, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Д.Анхбаяр зэрэг албаны төлөөлөгчид оролцсон юм.
Мөн Эрүүл мэндийн төвийн үйлчлүүлэгч өндөр настан иргэн н.Сонгууль эмнэлэгийн байгууллагын ажилтануудад хандан үг хэлж баярлаж, талархсанаа илэрхийллээ. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Эрүүл мэндийн төвд цахилгаан шат болон долоон төрлийн эмнэлэгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ. Тухайлбал Солонгос улсад үйлдвэрлэсэн 4D ЭХО аппарат, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, ургийн зүрхний цахилгаан бичлэгийни аппарат, нүдний оношлогооны аппарат зэрэг тоног төхөөрөмжүүдийг өгсөн байна.